ОХУ-ын төрийн шагналт, хэл бичгийн шинжлэх ухааны доктор Л. Д. Шагдаровын мэндэлсний 95 насны ойд зориулж ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол, Төвөд, Будда судлалын хүрээлэнгээс 2025 оны 9-р сарын 18-19-ний өдрүүдэд зохион байгуулсан "Бурятский язык как национальное достояние" сэдэвт эрдэм шинжилгээний хуралд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн академич Л.Болд, шинжлэх ухааны доктор С.Мөнхсайхан нар илтгэл хэлэлцүүлж оролцлоо.
ОХУ-ын төрийн шагналт, хэл бичгийн шинжлэх ухааны доктор Л. Д. Шагдаровын мэндэлсний 95 насны ойд зориулж ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол, Төвөд, Будда судлалын хүрээлэнгээс "Бурятский язык как национальное достояние" сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2025 оны 9-р сарын 18-19-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Л.Д.Шагдаров нь Буриадын орчин цагийн утга зохиолын хэлийг судлах, хөгжүүлэхэд хүндтэй гавьяа байгуулж, хэл шинжлэлийн олон чиглэлээр судалгаа хийжээ.
Тус хуралд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс академич Л.Болд “Монгол тайлбар толийн уламжлал, шинэчлэл” сэдвээр, шинжлэх ухааны доктор С.Мөнхсайхан “Дундад зууны монголчуудын танин мэдэхүйн ялгах сэтгэлгээ” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлж оролцлоо.
Хурлын үеэр ОХУ-ын Өвөрбайгалийн Агын буриадаас илгээсэн талархлын бичгийг академич Л.Болд, шинжлэх ухааны доктор С.Мөнхсайхан нарт гардуулав.



Бусад мэдээлэл