Гэсэрийн тууль: Төв Азийн ард түмний оюун санааны өв”) олон улсын эрдэм шинжилгээний III хурал амжилттай болж өнгөрлөө

🌀 ✅ 2025 оны 10 сарын 29-30-нд ОХУ-ын Буриад Улсын Улаан-Үүд хотноо Монгол Улсын ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын “Монгол, Будда, Төвөд судлалын хүрээлэн” (МБТСХ гэж товчилно)(ИМБТ СО РАН)-тэй хамтарсан “Эпос “ГЭСЭР” духовное наследие народов Центральной Азии” (“Гэсэрийн тууль: Төв Азийн ард түмний оюун санааны өв”) олон улсын эрдэм шинжилгээний III хурал амжилттай болж өнгөрлөө.
✅ Тус хурлын нэгдсэн хуралдаанд МБТСХ-ийн захирал, социологийн шинжлэх ухааны доктор, дэд профессор Дамдин Доржиевич Бадараев баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд тэрээр: "Гэсэр туулийн сэдэв нь олон нийт, нийгэм хүмүүнлэгийн салбар, тэр дундаа шинжлэх ухаан, боловсролын байгууллагуудын төлөөллийн анхаарлыг ихэд татаж байна. Бидний хөрш улс, орон, Оросын олон бүс нутгаас хүрэлцэн ирсэн нэр хүндтэй, олон оролцогчийг хүндэтгэн хүлээн авч байгаадаа баяртай байна. “Гэсэр” тууль нь манай хүрээлэнгийн судалгаанд онцгой байр эзэлдэг. Тус хүрээлэнгийн суурь салбар болох Утга зохиол, Аман зохиол судлалын сектор болон Дорно дахины гар бичмэл, ном судар төвийнхөн энэ сэдвийг удаан хугацааны туршид судалж байгаа хэдий ч бидний архив, цуглуулгад нэн сонирхолтой эх хэрэглэгдэхүүн, дурсгалууд хадгалагдан үлдсэн байна. Янз бүрийн үзэл бодлыг үл харгалзан судлаачид бид түүнд онцгой анхаарал хандуулах шаардлагтай болжээ. Ард түмэн өөрийн гэсэн түүх, эх хэлний сацуу өөрийн гэсэн туультай байх ёстой” хэмээн онцлов.
✅ Мөн Буриадын Окинский дүүргийн захиргааны Нийгмийн бодлогын хорооны даргын үүрэг гүйцэтгэгч, “Буряад соёл” бүс нутгийн олон нийтийн байгууллагын тэргүүн Солбон Дугарович Санжиев; ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Оросын ШУА-ийн Аж ахуй,
төрийн албаны академийн Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн онолын аман зохиол судлалын лабораторийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, хэл бичгийн ухааны доктор Селеева Цаган Бадмаевна, болон Оросын ШУА-ийн Сибирийн салбарын МБТСХ-ийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, түүхийн шинжлэх ухааны доктор Сымжит Пурбуевна Ванчикова нар үг хэлэв.
✅ Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурлыг тус хүрээлэнгийн тэргүүлэх эрдэмтэн, Буриад улсын Ардын яруу найрагч, хэл бичгийн шинжлэх ухааны доктор, доцент Баир Сономович Дугаров нээж, “Монголын түмний Гэсэр судлал” итгэлийг хэлэлцүүллээ.
✅ Тус хуралд Монгол Улсаас гадна БНХАУ-ын ӨМӨЗО, Энэтхэг, ОХУ-ын Москва, Новосибирск, Томск зэрэг хот болон Халимаг, Абхаз, Якут, Татарстан зэрэг БНУ-ын эрдэмтэн судлаачид – салбар хуралдаанаар нийт 47 илтгэл хэлэлцсэний зэрэгцээ Дугуй ширээний ярилцлагын хүрээнд 12 илтгэл тавигдав.
✅ Монгол Улсаас ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУБИС, МУИС, ШУТИС зэрэг байгууллагын судлаачид оролцсноос, Монгол Улсын ШУА-ийг төлөөлж Хэл зохиолын хүрээлэнгийн Аман зохиол судлалын салбарын эрхлэгч, ЭШТА, доктор Аюушжавын Алимаа “Гэсэрийн тухай монгол ардын дуу”, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Аман зохиол судлалын салбарын ЭШАА, доктор Чулууны Заяасүрэн “Сариг цагаан ингэний өнчин цагаан ботго” тууль нүүдэлчин ахуйн тусгал болох нь” сэдвээр хэлэлцүүлж, хүрээлэнгийн аман зохиолчдын бүтээлийн дээжээс 📚гардуулав.
✅ Хуралд оролцогчид Төв Ази, Еврази буюу монгол, түрэг хэлт улс орнууд нэгдэж, бүс нутгийн хүрээнд Гэсэр тууль болон бусад туулийн иж бүрэн, өргөн хүрээний нарийвчилсан судалгаа хийж байж илүү үр дүнд хүрэх тухай нэгдсэн санал дүгнэлтэд хүрсэн бөгөөд үүнд Гэсэрийн судалгааны энэхүү хурал чухал хувь нэмэр орууллаа хэмээн ач холбогдлыг өндрөөр үнэлсэн юм.
✅ Олон улсын эрдэм шинжилгээний гурав дахь удаагийн хуралд зориулан "ГЭСЭР" туульс - ТӨВ АЗИЙН АРД ТҮМНИЙ ОЮУНЫ ӨВ" үзэсгэлэн дэлгэгдсан бөгөөд буриадын “Гэсэр” туулийн талаарх эрдэм шинжилгээний бүтээлүүд, янз бүрийн цаг үеийн баатарлаг туульсын эмхэтгэл номууд 📕📚📖 болон буриад туулийн янз бүрийн цуглуулга, гар бичмэлүүд тавигджээ.


Бусад мэдээлэл
ЭМГЭНЭЛ
4 жилийн өмнө