Үндсэн агуулга руу

Үйл явдал

Америкийн нэгдсэн улсын нисэх хүчний техник хэрэглээний төвийн төлөөлөгчид зочиллоо

2024.06.08  |  Үйл явдалfX⧉

Америкийн Нэгдсэн Улс, Монгол Улсын геофизикийн салбарын хамтын ажиллагааны түүхт 20 жилийн ойн арга хэмжээний хүрээнд 2 байгууллагын төлөөлөгчид харилцан албан айлчлал хийж байгаа билээ. Энэ удаа АНУ-ын Нисэх Хүчний Техник Хэрэглээний Төвийн төлөөлөгчид манай улсад 2024 оны 6 дугаар сарын 4-9-ний хооронд ажиллаж байх хугацаандаа Монгол Улсын ШУА-д зочиллоо. 

Тус төлөөлөгчдийг Шинжлэх Ухааны Академийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч уулзлаа. Тус уулзалтын үеэр ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнтэй хамтын ажиллагааны 20 жилийн түүхийн дүгнэн ярилцаж, цаашдын хамтын ажиллагаагаа илүү өргөн хүрээнд өргөжүүлэн ажиллахаар санал солилцлоо.