Үндсэн агуулга руу

Мэдээ мэдээлэл

БЭЛХИЙН АМНЫ ХҮННҮГИЙН ЯЗГУУРТНЫ БУЛШНЫ АРХЕОЛОГИЙН СУДАЛГАА” ТӨСЛИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

2021.07.01  |  Мэдээ мэдээлэлfX⧉
Шинжлэх Ухааны Академийн Археологийн хүрээлэн, Нийслэлийн Соёл, Урлагийн газартай хамтран "Бэлхийн амны хүннүгийн язгууртны булшны археологийн судалгаа" төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр төслийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. Нээлтэд ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар, Унгар улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Б.Обрушанки, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн, Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга А.Ариунгэрэл, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал доктор, дэд профессор Г.Эрэгзэн, Эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор Н.Эрдэнэ-Очир болон төслийг дэмжигч болон хамтран хэрэгжүүлэгч байгууллагын удирдлага, албан хаагчдын төлөөлөл оролцлоо.