Үндсэн агуулга руу

Мэдээ мэдээлэл

Ботаникийн хүрээлэнгийн анхны захирал, доктор Д.Банзрагчийн нэрэмжит илтгэлийн уралдаан боллоо

2014.05.02  |  Мэдээ мэдээлэлfX⧉

Монгол улсын Шинжлэх ухааны Академийн Ботаникийн хүрээлэнгийн 40 жилийн ойг тохиолдуулан тус хүрээлэнгийн анхны захирал асан, доктор Дэндэвийн Банзрагчийн нэрэмжит эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдаан 5 дугаар сарын 1-ний өдөр Ботаникийн хүрээлэнд амжилттай болж өндөрлөлөө. Эрдэм шинжилгээний хуралд Б.Бат-Энэрэл тэргүүн байр, О.Хонгорзул хоёрдугаар байр, Г.Бүрэнбаатар гуравдугаар байрыг тус тус эзэллээ.