Үндсэн агуулга руу

Зарлал

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ШИЛДЭГ БҮТЭЭЛД НЭР ДЭВШҮҮЛНЭ ҮҮ!

2021.08.24  |  ЗарлалfX⧉

Шинжлэх ухаан, технологийн салбарын 2021 оны эрдэм шинжилгээний шилдэг бүтээлийн шагналд нэр дэвшүүлэх арга хэмжээг эхлүүлж байна.

Эрдэм шинжилгээний шилдэг бүтээлд судалгааны ажлын үр дүнг боловсруулан туурвисан, 2021 оноос өмнөх 2 жилийн хугацаанд нийтлэгдсэн, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны А/141 дугаар тушаалаар батлагдсан "Эрдэм шинжилгээний шилдэг бүтээл шалгаруулж, урамшуулах журам"-д заасан шаардлага хангасан бүтээл (ном)-ийг нэр дэвшүүлнэ үү.

Эрдэм шинжилгээний шилдэг бүтээлд нэр дэвшүүлж байгаа бүтээлийн холбогдох материалыг дээрх журмын 3.3-д заасны дагуу бүрдүүлж, 2021 оны 09 дүгээр сарын 30-ны дотор БШУЯ-ны 503 тоот өрөөнд, мөн purevdorj@mecs.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.

Холбогдох материалыг журмын дагуу бүрэн гүйцэд бүрдүүлсэн байх шаардлагатай. Бүрдүүлэлт дутуу материалыг хүлээн авахгүй болохыг анхаарна уу.

                                                                                 Холбоо барих утас: 260325

                                                                                  ШИНЖЛЭХ УХААНЫ ГАЗАР