Үндсэн агуулга рууМэдээ мэдээлэл
“Орос ба Монгол ХХ зуунд: хуралд оролцох эрдэмтэн судлаачид 5 сарын 15-ны дотор хүсэлтээ ирүүлнэ үү
“Орос ба Монгол ХХ зуунд: Монголын хувьсгал, дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд” олон улсын эрдэм шинжилгээний хурал 2021 оны 9 дүгээр сарын 9-10-нд Хиагт, Улаан-Үд хотуудад зохион байгуулагдаж, Орос Монголын хамтын ажиллагааны түүх ба хэтийн төлөвийн талаар шинжлэх ухааны хэлэлцүүлэг явагдана.

Хурлын хүрээнд Оросын ШУА-ийн Сибирийн салбар ба Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн хамтарсан хуралдаан хийж, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурна.
Оросын талаас: Буриад улсын Засгийн газар; Оросын ШУА-ийн Сибирийн салбар; Оросын ШУА-ийн Сибирийн салбарын археологи, угсаатны зүйн хүрээлэн; Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол, будда, төвдийн судлалын хүрээлэн; Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Байгалийн менежментийн Байкал хүрээлэн; Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Л.А.Мелентьевын нэрэмжит Эрчим хүчний хүрээлэн; Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Дэлхийн царцдасын хүрээлэн; Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Хойд ба Зүүн хойд Азийн хил дамнасан харилцан үйлчлэлийн асуудлыг судлах олон улсын эрдэм шинжилгээний төв; Буриад улсын Соёлын яам; Буриад улсын Хиагтын районы захиргаа; Академич В.А.Обручевын нэрэмжит Хиагтын орон нутгийг судлах музей;
Монголын талаас: Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи; Монгол Улсын ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн; Монгол Улсын ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн;
Хуралд оролцох эрдэмтэн судлаачид хүсэлтээ 2021 оны 5 сарын 15-ны дотор, Хурлын материалын
эмхтгэлд хэвлүүлэх өгүүллийг 2021 оны 5 сарын 30-ны дотор тус тус ирүүлэхийг хүсч байна. Материалаа дараах холбоосоор орж зааврын дагуу илгээнэ үү.