Үндсэн агуулга руу

Мэдээ мэдээлэл

Шинээр академич хэргэм хүртсэн эрдэмтдэд хүндэтгэл үзүүллээ

2021.05.24  |  Мэдээ мэдээлэлfX⧉

 “Академич” хэргэм хүртсэн Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн гишүүн Ж.Даваасамбуу, Ц.Нанзад, Ж.Норовсүрэн, Ц.Батбаяр, Н.Тогтохбаяр нарын эрдэмтдэд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан  хүндэтгэл үзүүллээ.

Орчин цагийн шинжлэх ухаан үүссэний 100 жилийн ой, Шинжлэх ухааны академи байгуулагдсан 60 жилийн түүхэн ойг тохиолдуулан БШУ-ны сайдын тушаалаар шинээр  академич цол хүртэж байгаа эрдэмтдэд нэг сая төгрөгийн шагнал олгож байхаар шийдвэрлэжээ.