Үндсэн агуулга руу

Мэдээ мэдээлэл

Шинжлэх ухааны докторын дипломоо гардан авлаа

2023.01.09  |  Мэдээ мэдээлэлfX⧉

Монгол улсын шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчийн тушаалаар Х.Батнаран, Б.С.Будаев, А.А.Чимитов нарт  шинжлэх ухааны докторын  зэрэг тус тус олголоо. Эдгээр  эрдэмтдэд  өнөөдөр ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл дипломыг нь гардуулж өглөө. 


Х.Батнаран нь “Монгол орны царцаа (Acrididae)-ны биологи, экологийн судалгаа, хөнөөлөөс хамгаалах үндэслэл” сэдвээр Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгааллаа.

Б.С.Будаев нь “Хүн амын нас баралтыг бүс нутгийн түвшинд урьдчилан тооцоолох загвар боловсруулах нь” сэдвээр Анагаахын  шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгааллаа.

 А.А.Чимитов нь “Хорт хавдрын оношилгоо, эмчилгээнд цусанд эргэлдэж буй хавдрын эсийн үүрэг” сэдвээр Анагаахын  шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгааллаа.