Үндсэн агуулга руу

Мэдээ мэдээлэл

“УЛС ХӨГЖИХИЙН ҮНДЭС МАШИНЫ ҮЙЛДВЭРЛЭЛ, ТҮҮНИЙ ЭХЛЭЛ НЬ ЗАСВАРЫН ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРҮҮД МӨН” СЭДЭВТ ЯРИЛЦЛАГА БОЛЛОО

2014.12.12  |  Мэдээ мэдээлэлfX⧉

Монгол улсын ШУА-ийн Эрдэм клубээс “Улс хөгжихийн үндэс машины үйлдвэрлэл, түүний эхлэл нь засварын жижиг дунд үйлдвэрүүд мөн” сэдэвт ярилцлага-хэлэлцүүлгийг 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 15.00 цагт ШУА-ийн Чуулганы танхимд зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлгийн үндсэн илтгэгчээр инженер Ж.Дагва оролцсон бөгөөд техник технологийн салбарын бүхий л эрдэмтэн, судлаачид оролцож, санал бодлоо солилцов.