Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ОРОСЫН ШУА-ИЙН 22 ДАХЬ ЕРӨНХИЙЛӨГЧ СОНГОГДЛОО
ОРОСЫН ШУА-ИЙН 22 ДАХЬ ЕРӨНХИЙЛӨГЧ СОНГОГДЛОО

ОХУ-ын ШУА-ийн гишүүд 2017 оны 9-р сарын 26-ны өдөр хуралдаж, Александр Михайлович Сергеев Михайловичийг академийн шинэ ерөнхийлөгчөөр сонголоо. Тэрээр ОШУА-ийн түүхэн дэх 22 дахь ерөнхийлөгч  бөгөөд 1955 оны 8 дугаар сарын 2-ны өдөр төржээ.

Александр Михайлович Сергеев нь 1977 онд Горькийн Улсын Их сургуулийн Радио -физикийн салбарыг төгсөөд 1982 онд ОШУА-ийн дэргэдэх Онолын физикийн хүрээлэнд физик математикийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалжээ. 2000 онд мөн тус сургуульд физик-математикийн ухааны докторын зэрэг хамгаалсан байна. Улмаар  2003 онд ОШУА-ийн сурвалжлагч гишүүн, 2016 онд жинхэнэ гишүүн (академич)-ээр сонгогджээ. 



Бусад мэдээлэл