"МОНГОЛ ХЭЛНИЙ НУТГИЙН АЯЛГУУ БОЛОН АМАН АЯЛГУУ СУДЛАЛ" СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫГ ТОКИО ХОТНОО БОЛЛОО

"МОНГОЛ ХЭЛНИЙ НУТГИЙН АЯЛГУУ БОЛОН АМАН АЯЛГУУ СУДЛАЛ" СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫГ ТОКИО ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
🌀 Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэн, Япон Улсын Токиогийн Гадаад Судлалын Их Сургуулийн Ази, Африкийн судалгааны хүрээлэнтэй хамтран “Монгол хэлний нутгийн аялгуу ба аман аялгуу судлал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2025 оны 11 дүгээр сарын 01-нд Токио хотноо зохион байгууллаа.
✅Тус хуралд Монгол Улсаас ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Хэлний бодлогын үндэсний зөвлөл, МУИС, МУБИС, ШУТИС, СЭЗИС, Боловсролын үнэлгээний төв, Олон улсын Улаанбаатар их сургууль, Сити их сургууль, Япон улсаас Токиогийн Гадаад судлалын их сургууль, Ази, Африкийн хэл соёлын судалгааны хүрээлэн, Осака Их сургууль, Япон Улсын Шова Эмэгтэйчүүдийн Их Сургууль зэрэг судалгааны хүрээлэн, их сургуулийн эрдэмтэн судлаачид оролцов.
✅ Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал О.Шинэбаяр, Япон Улсын Токиогийн Гадаад Судлалын Их Сургуулийн Ази, Африкийн судалгааны хүрээлэнгийн дэд дарга Ямакоши Ясүхиро нар нээж үг хэлж сүүлийн үеийн судалгааны ном бүтээлээ солилцов.
📌Энэхүү хурлыг Нийгмийн хэл шинжлэл, хэлний бодлого, аман соёл ба аялгуу, нутгийн аялгуу судалгаа, хэлний харьцуулалт ба аман соёл, Өвөр монголын аман аялгуу гэсэн салбараар зохион байгуулав.
📌 Хурлаар хэлэлцүүлсэн илтгэл: Ямакоши Ясүхиро (Япон) “”Хөлөн буйрын хамниган монгол хэлний зарим онцлог”, О.Шинэбаяр (Монгол) “Аялгуу ба нийгмийн аялгуу”, М.Базаррагчаа (Монгол), Т.Даваасүрэн (Монгол) “Хотгойд аман аялгууны онцлог зарим үгс”, Хөхбаатар (Япон) “Орчин цагийн монгол хэлний “Суурь аялгуу” ба Ш.Лувсанванданы “Төв аялгуу” хэмээх ангилал: 1950-аад оны Ар Өвөр Монголын хэлний асуудал”, Ж.Бат-Ирээдүй (Монгол), Р.Бигэрмаа (Монгол), “Монголчуудаас монгол хэлний нутгийн аялгуунд хандах нийгмийн хандлага”, Шиотани Шигэки (Япон), “Манж хэлний өгүүлбэр төгсгөх сул үг inu-гийн гарал үүсэл ба утгын хувьсалыг монгол хэлний байдалтай харьцуулан үзэх нь”, Ямада Ёохэй (Япон) Содбилиг “Хорчин аман аялгууны захирах утгатай хэллэгүүд”,Г.Дэлгэрмаа (Монгол), Д.Болормаа (Монгол) “Дунд үеийн монгол хэлний шинж дархад аялгуунд хадгалагдан үлдсэн нь”, Ж.Долгорсүрэн (Монгол), “Аялгуут аман соёлын зарим үзэгдлүүдийн харилцан шүтэлцээ”, Күрэбито Токүсү (Япон) “Монгол хэлний нутгийн аялгуунуудад үйл үгийн өнгөрсөн цагийг илэрхийлэх нөхцөлүүдийн талаарх ялгаа зөрөө”, Цэрэндулам (БНХАУ) “Шинэхээн буриадын одоох байдал: Уламжлалт гурван машины тухай”, Г.Даваажаргал (Монгол), Б.Нандинханд (Монгол), “Дэмбээ-ний үг хэллэг ба аялгууны тухай асуудалд”, Р.Сарангэрэл (Монгол), “Торгууд аман аялгууны үгийн сангийн өнөөгийн онцлог, утга, хэрэглээ”, Б.Мөнхдарам (Монгол), “Хөлөн буйрын хамниган монгол хэлний зарим онцлог”, О.Халиун (Монгол), “Монгол япон хэлний зүйр цэцэн үгийн харьцуулал (Амьтны нэрийн жишээн дээр), Үзэмж (БНХАУ) “Өвөр Монголын халх аялгууны онцлогийг Монгол улсын орчин цагийн монгол хэлтэй харьцуулах нь: 1950-иад оны нутгийн аялгууны материал дээр суурилах нь”, ҮЭТА Наоки (Япон) “Монгол хэлний “э” эгшгийн авиа: Баруун хойд нутгийн аялгуу болон, Улаанбаатарын халх аялгууны xарьцуулалт”, Хорлоо (БНХАУ) “Монгол хэлний нутгийн аялгуу дахь хориглох хэлбэрүүд: судалгааны тэмдэглэл”, ХАРҮТА Юүки (Япон) “Баарин монгол хэлний Арxорчин аялгуунд эгшгийн тухай” зэрэг илтгэлүүдийг хэлэлцэж монгол хэлний нутгийн аялгуу болон аман аялгууны өнөөгийн байдал, түүний судалгаа шинжилгээний талаар нээлттэй хэлэлцүүлэв. Монгол, Япон улсын шинжлэх ухааны хамтын ажиллагаа, судалгаа хөгжүүлэлт, Монгол судлалын талаар санал солилцлоо.

✅ Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн хувьд сүүлийн жилүүдэд Японы нэр хүндтэй их сургуулиудтай хамтын ажиллагаагаа идэвхжүүлж, эрдэмтэн судлаачид харилцан туршлага солилцож, хамтарсан судалгаа, эрдэм шинжилгээний хурал, хэвлэлийн ажлыг тогтмол зохион байгуулж ирлээ.
Энэ удаагийн хурал бол бидний хувьд онцгой ач холбогдолтой үйл явдал юм. Учир нь бид анх удаа Токиогийн Гадаад судлалын их сургуулийн дэргэдэх Ази, Африкийн хэл соёлын судалгааны хүрээлэнтэй хамтран энэхүү хурлыг зохион байгуулж байна. 100 гаруй жилийн өмнө монгол хэл бичгийг зааж эхэлсэн түүхэн уламжлалтай, нэр хүндтэй энэ их сургуулийн эрдмийн индэр дээр монгол хэл бичиг, утга соёлын асуудлыг хэлэлцүүлэв.
Тус Токиогийн Гадаад судлалын их сургууль нь 1856 онд байгуулагдсан Засгийн газрын Орчуулгын товчоо болох Баншо Ширабэшогоос эхтэй ажээ.


Бусад мэдээлэл
ЭМГЭНЭЛ
4 жилийн өмнө