Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Анагаах ухааны салбарын суурь судалгааны төслийн үр дүнг хэлэлцлээ
Анагаах ухааны салбарын суурь судалгааны төслийн үр дүнг хэлэлцлээ

Монголын Анагаах Ухааны Академийн ээлжит цахим чуулган энэ оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хуралдаж,  2018-2020 онд хэрэгжиж дууссан суурь судалгааны төслийн тайланг хэлэлцлээ. Хуралдааныг МАУА-ийн ерөнхийлөгч, академич Ц.Лхагвасүрэн даргалав. Суурь судалгааны төслийн удирдагчид МАУА-ийн бүх гишүүдийн чуулганаар төслийн үр дүнг хэлэлцүүлж, 4 төслийн тайланд 8 хөндлөнгийн шинжээч дүгнэлт гарган ажиллав. Үүнд: Анагаахын шинжлэх ухааны доктор (ScD) профессор, Д.Амгаланбаатар, Д.Цэрэндагва, анагаах ухааны доктор, профессор Ц.Бадамсэд, Н.Мөнхтүвшин, Г.Чойжамц, О.Баатархүү, биологийн ухааны доктор, дэд профессор Ж.Оюунбилэг, анагаах ухааны доктор, дэд профессор Б.Эрдэнэбулган нар суурь судалгааны төслийн тайланд хөндлөнгийн шинжээчээр ажиллалаа. МАУА-ийн чуулганаар дараах төслүүдийг хэлэлцэв. Үүнд:

1.    “Ходоод, улаан хоолойн хавдрын эсийн өсгөвөрт жоншны үнс нөлөөлөх нь” суурь судалгааны төслийн удирдагч анагаах ухааны доктор, профессор С.Сээсрэгдорж


2.    “Хөөмийн эгшиг авиа үүсэхэд оролцох бүтэц, үйл зүйн судалгаа” суурь судалгааны төслийн удирдагч анагаах ухааны доктор, дэд профессор Д.Нямдорж


3.    “Дархлааны эмгэг урвалаар нөхцөлдсөн арьсны зарим эмгэгийн эмгэг жамын судалгаа” суурь судалгааны төслийн удирдагч анагаах ухааны доктор  М.Ариунаа


4.    “Mонгол дахь бэтэг өвчний гинжин хэлхээг шинжлэх ухааны үндэслэлтэй зогсоох нь” суурь судалгааны төслийн удирдагч анагаах ухааны доктор, профессор Д.Тэмүүлэн нарын удирдсан төслүүдийг хэлэлцэж, суурь судалгааны төслийн дууссан ажлын тайланг итгэмжлэгдсэн хадгалагчид хүлээлгэн өгөхөөр шийдвэрлэв.

Түүнчлэн төслийн баг мэргэжлийн тэргүүлэх эрдэмтэдтэй хамтран Бэтэг өвчний чиглэлээр монограф боловсруулж хэвлүүлэхийг МАУА-ийн тэргүүлэгч гишүүд санал болгов.


Бусад мэдээлэл