ШУА-ийн Бага чуулган 4 дүгээр сарын 12-23-ны өдрүүдэд цахимаар хуралдаж, Шинжлэх ухаан технологийн тухай хуулийн 8.1.6, ШУА-ийн Эрх зүйн байдлын тухай хуулийн 5.5-ийн 1, 2-ыг үндэслэн, ШУА-ийн салбарын бага чуулганы хүлээх үүргийн дагуу 2019, 2020 онд хэрэгжиж дууссан суурь судалгааны төслийн нийт 21 тайланг 39 мэргэжлийн шинжээчийн дүгнэлт гаргуулан хэлэлцэж, тавьсан зорилтоо бүрэн биелүүлсэн хэмээн үзэж, захиалагч байгууллагад хүлээлгэн өгөхийг Бага чуулганы гишүүд дэмжин шийдвэрлэлээ. Суурь судалгааны төслүүдийн нэрс:
НИЙГМИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРЫН БАГА ЧУУЛГАН
1. Соёл Урлагийн Их Сургуулийн Бүтээлч үйлдвэрлэл, инновацын төвөөс 2018-2019 онд хэрэгжүүлсэн доктор (Ph.D), дэд профессор Ж.Эрхэмтөгс удирдагчтай “Дээд боловсролын салбарт чанарын баталгаажуулалт, үнэлгээ хийх онол, аргазүйн үндэслэл” суурь судалгааны төсөл
2. Онцгой Байдлын Ерөнхий Газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгээс 2019-2020 онд хэрэгжүүлсэн доктор (Ph.D), хурандаа Д.Алтангэрэл удирдагчтай “Гамшгаас хамгаалах бодлого ба стратеги” суурь судалгааны төсөл
ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ САЛБАРЫН БАГА ЧУУЛГАН
1. ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс 2018-2020 онд хэрэгжүүлсэн доктор (Ph.D), профессор Д.Сумъяа удирдагчтай “Монголчуудын орчуулгын уламжлалт нэр утгын оноолт ба “Мэргэд гарахын орон нэрт тогтоосон даяг”-ийн эхүүдийн харьцуулсан судалгаа” суурь судалгааны төсөл
2. СУИС-ийн Театрын урлагийн сургуулиас 2018-2019 онд хэрэгжүүлсэн доктор (Ph.D), профессор Ж.Долгорсүрэн удирдагчтай “Монголын драмын урлагийн хөгжлийн чиг хандлага” суурь судалгааны төсөл
3. Улаанбаатарын Их Сургуулиас 2017-2019 онд хэрэгжүүлсэн доктор, профессор Д.Эрдэнэбаатар удирдагчтай “Монгол нутаг дахь Буган чулуун хөшөөний соёл” суурь судалгааны төсөл
ГЕОЛОГИ, ГАЗАРЗҮЙ, БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРЫН БАГА ЧУУЛГАН
Бага чуулганаар 2016-2019, 2017-2019 онуудад хэрэгжиж дууссан дараах гурван суурь судалгааны төслийн тайланг хэлэлцлээ. Үүнд:
1. МУИС-ийн багш, доктор Ц.Соёл-Эрдэнийн 2016-2019 онд удирдан хэрэгжүүлсэн “Хөвсгөл нуурын хурдас дахь газрын ховор элементүүд: уур амьсгалын өөрчлөлтийн динамик болох нь” суурь судалгааны төсөл
2. Ховд их сургуулийн багш, доктор Ч.Лхагвасүрэнгийн 2017-2019 онд удирдан гүйцэтгэсэн “Таван богд орчмын мөнх цас, мөстлөгийн динамикийн судалгаа” суурь судалгааны төсөл
3. Ховд их сургуулийн багш, доктор З.Бурмаагийн 2017-2019 онд удирдаж хэрэгжүүлсэн “Их нууруудын хотгорын байгаль, экологийн өөрчлөлт, түүнийг хамгаалах асуудал” суурь судалгааны төсөл
ХИМИ, БИОЛОГИЙН САЛБАРЫН БАГА ЧУУЛГАН
1. ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнд 2018-2020 онд хэрэгжүүлсэн доктор М.Баяржаргал удирдагчтай “Уурагт түүхий эдийн ферментэт гидролизийн бүтээгдэхүүний биохими - технологийн иж бүрэн судалгаа” суурь судалгааны төсөл
2. ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнд 2018 -2020 онд хэрэгжиж дууссан доктор Б.Баярмаа удирдагчтай “Зохицуулах үйлчлэлтэй хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гарган авах хими - технологийн судалгаа” суурь судалгааны төсөл
3. ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнд 2018-2020 онд хэрэгжүүлсэн доктор Л.Жаргалсайхан удирдагчтай “Монгол орны манганы ордын хүдрийг баяжуулах технологийн суурь судалгаа” суурь судалгааны төсөл
4. ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд 2018-2020 онд хэрэгжүүлсэн академич Ч.Доржсүрэн удирдагчтай “Монгол орны ойн экосистемийн өсөлт, хөгжилт, биомасс, өөрчлөгдлийн урт хугацааны судалгаа” суурь судалгааны төсөл
5. ШУА-ийн Биологийн хүрээлэнд 2018-2020 онд хэрэгжүүлсэн доктор Ц.Рэнцэнханд удирдагчтай “Бичил биетний биотехнологийн судалгаа: био бүтээмж биологийн хяналт” суурь судалгааны төсөл
6. МУБИС-д 2017-2019 онд хэрэгжиж дууссан доктор Г.Дунсалпаамуу агсны удирдсан “Нуур, хөрсний палеопалинологийн судалгаагаар уур амьсгалын өөрчлөлтийг илрүүлж, экосистемийн төлөв байдалд үнэлгээ өгөх нь” суурь судалгааны төсөл
7. Философийн хүрээлэнгийн Баян-Өлгий аймаг дахь салбарт 2012-2014 онд хэрэгжүүлсэн доктор У.Бекет удирдагчтай “Монгол Алтайн нурууны эмийн ургамал” суурь судалгааны төсөл
ФИЗИК, МАТЕМАТИК, ИНФОРМАТИКИЙН САЛБАРЫН БАГА ЧУУЛГАН
1. 2018-2020 онд ШУА-ийн Физик-технологийн хүрээлэнд хэрэгжиж дууссан академич Ц.Баатар удирдагчтай “Их энергитэй бөөм, цөмийн харимхай бус үйлчлэл ба фазын шилжилт” суурь судалгааны төсөл
2. 2018 -2020 онд ШУА-ийн Физик-технологийн хүрээлэнд хэрэгжиж дууссан академич Т.Галбаатар “Сэргээгдэх эрчим хүчний техник, технологийн судалгаа” суурь судалгааны төсөл
3. 2018-2020 онд ШУА-ийн Физик-технологийн хүрээлэнд хэрэгжиж дууссан доктор (Ph.D) Г.Сэвжидсүрэн удирдагчтай “Графенд суурилсан шинэ материалын судалгаа” суурь судалгааны төсөл
4. 2018-2020 онд ШУА-ийн Математик, тоон технологийн хүрээлэнд хэрэгжиж дууссан доктор (Ph.D) Р.Мижиддорж удирдагчтай “Сплайн функц болон итерацийн аргын онол, хэрэглээ” суурь судалгааны төсөл
5. 2016-2018 онд МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн сургуульд хэрэгжиж дууссан доктор (Ph.D) Ч.Алтангэрэл удирдагчтай “Мэдлэгийн цахим сангийн судалгаа” суурь судалгааны төсөл
ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН БАГА ЧУУЛГАН
1. 2018-2020 онд ШУТИС-ийн доктор (Ph.D), профессор Т.Намнан удирдагчтай “Ноосон ширхэгт болон бусад хольцын тогтвортой бус агаарын урсгал дахь динамик загвар, сорох урсгалын жигд бусын судалгаа” суурь судалгааны төсөл болно.