Вэбсайтын цэс
Хэлний сонголт
2020 ОНЫ 7-Р САРД БОЛОХ ОДОН ОРНЫ СОНИРХОЛТОЙ ҮЗЭГДЛҮҮД
2020 ОНЫ  7-Р САРД БОЛОХ ОДОН ОРНЫ СОНИРХОЛТОЙ ҮЗЭГДЛҮҮД

7-р сар
7-р сарын 5 Буд гариг баруун холдолт(элонгац)-д байрлана. Нарнаас хамгийн их 20,1° өнцөгт байрлах бөгөөд Нар мандахаас өмнө гаригийг ажиглах нь хамгийн боломжтой үе.
7-р сарын 5 Сарны хагас сүүдэрт хиртэл 04:30 UT хугацаанд болно. Ажиглагдах муж нь: Африк, Америк, Хойд ба өмнөд Солонгос г.м. орнууд.

 

Зураг: Сарны хагас сүүдэрт хиртэлт ажиглагдах зурвас зам, цаг хугацаа, сарос, магнитуд зэргийг харуулав. Эх сурвалж: http://eclipse.gsfc.nasa.gov/ 

 

7-р сарын 14 Бархасбадь аварга хийн гаригийн эсрэг тохиолго. Дэлхийгээс 4.14 о.о.н. зайд -2.7т одны хэмжигдэхүүнтэй ажиглагдана. Бүхэл шөнийн турш Нумын ордны чиглэлд энгийн нүдэнд болон ажиглагчийн дурангаар ч харагдах болно. Сайн ажиглавал түүний дөрвөн том дагуулыг ч хараж болно. 

 

Зураг: NАSA/ Бархасбадь.

 

7-р сарын 20 Санчир гаригийн эсрэг тохиолго. Дэлхийгээс 8.99 о.о.н. зайд -0.1т одны хэмжигдэхүүнтэй ажиглагдана. Энэ гаригийг шөнийн турш дэлхийн бөмбөрцгийн өмнөд хэсгийн Нумын одны ордноос энгийн ажиглагчийн дурангаар болон мэргэжлийн дурангаар бүслүүрийг нь ч ажиглах боломжтой. Бүслүүрийн өнцгийн хазайлт 21 градус.

Зураг: NАSA/ Санчир гариг.

 

7-р сарын 20 Саран дээр анх Аполлон 11 сансрын хөлгөөр буусны 51 жилийн ой.

7-р сарын 25 Хамгийн анхны эмэгтэй нисгэгч С.Е. Савицкая
задгай сансарт гарсны 36 жилийн ой.

 

 

7-р сарын 28-29 Зүүн Дельта-Акварид солирын урсгалын оргил үе. Цагт 20 хүртэлх солир ажиглагдана. Энэхүү солирын урсгал нь 7-р сарын 12-с 8-р сарын 23-ны хооронд ажиглагддаг. Солирын урсгалын цацрах цэг нь

Хумхын одны орд.


Бусад мэдээлэл