Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Эрдэм Идеатон тэмцээнд төслийн санаагаа уралдуулахыг урьж байна.
Эрдэм Идеатон тэмцээнд төслийн санаагаа уралдуулахыг урьж байна.

   БШУЯ-ны дэмжлэгтэйгээр Шинжлэх Ухааны Академи, Санхүү эдийн засгийн их сургууль хамтран хэрэгжүүлж буйЭнтрепренер Судлаачүндэсний хөтөлбөрийн хүрээнд Эрдэмтэн судлаачдын шинэ санаа, инновацлаг бизнес төсөл шалгаруулах “Эрдэм Идеатонарга хэмжээг зохион байгуулна.  

   Энэхүү арга хэмжээг Шинжлэх ухаан, технологийн паркийн захиргаа, Мэдээлэл, технологийн үндэсний парк, Стартап Маркетинг Спэйс ХХК хамтран зохион байгуулах бөгөөд судалгааны үр дүнг хэрхэн бизнес загварт оруулах, төсөл боловсруулахсанхүүгийн тооцоолол гаргах, санаагаа танилцуулах сургалт болон мэргэжлийн зөвлөх чиглүүлэг өгнө.

 Эрдэм Идеатоноос шалгарсан шинэ санаа, бизнес төслүүдэд ШУА-ийн судалгааны лаборатори, дэд бүтэц, туршлага, ур чадвар, боломж нөхцөлд суурилсан судалгаа хөгжүүлэлт, технологийн шийдэл, инновац нэвтрүүлэлт, оюуны өмчийн эрхийн хамгаалалт хийхэд дэмжлэг үзүүлэх юм.  

Оролцогчид  2023 оны 12 сарын 01-ны өдөр 17:30 цаг хүртэл энэхүү ХОЛБООСООР бүртгүүлнэ үү. 

Хэзээ: 2023 оны 12 сарын 02-ны өдрийн 09:00 цаг 

Хаана: Мэдээлэл, технологийн үндэсний парк, 302 тоот 

 

 

 


Бусад мэдээлэл