Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“ХХ ЗУУНЫ МОНГОЛ ӨГҮҮЛЛЭГИЙН ҮНЭТ ЗҮЙЛ - Ж.ЛХАГВА” эрдэм шинжилгээний хурал болно
“ХХ ЗУУНЫ МОНГОЛ ӨГҮҮЛЛЭГИЙН ҮНЭТ ЗҮЙЛ - Ж.ЛХАГВА” эрдэм шинжилгээний хурал болно

Эрхэм хүндэт эрдэмтэн судлаачид, утга зохиол, яруу найраг сонирхогч Та бүхнийг ЮНЕСКО-оос тунхагласан “Дэлхийн яруу найргийн өдөр”, Монгол Улсын нэрт зохиолч Жагдалын Лхагвагийн мэндэлсний 80 жилийн ойд зориулсан “ХХ ЗУУНЫ МОНГОЛ ӨГҮҮЛЛЭГИЙН ҮНЭТ ЗҮЙЛ - Ж.ЛХАГВА” эрдэм шинжилгээний хуралд морилон ирэхийг урья. 

Хурлыг Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Улаанбаатарын их сургууль, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газар, Хүүхдийн төв номын сан зэрэг байгууллагууд Ж.Лхагвагийн гэр бүл, үр хүүхдүүд хамтран зохион байгуулж байна.

Эрдэм шинжилгээний хурал: 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 13 цагт Монголын Хүүхдийн Төв номын сангийн Уншлагын танхимд болох тул Та бүхэн өргөнөөр ирж сонирхоно уу. 


    


Бусад мэдээлэл