Вэбсайтын цэс
Хэлний сонголт
САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНИЙ ХУВААРЬ
САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНИЙ ХУВААРЬ

Монгол улсад Шинжлэх ухааны ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг арга хэмжээний нэг "ШУА-ийн Ерөнхийлөгчийн нэрэмжит биеийн тамир, спортын 4 төрөлт тэмцээн" шатар, ширээний теннис, волейбол, сагсан гэсэн төрлүүдээр 2019 оны 11 сарын 7-24-ний хооронд явагдана. 

Сагсан бөмбөгийн тэмцээн УСУГ-ын спорт цогцолбор (БЗД, 15-р хороо, 15-р хороолол, ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн баруун хойд тал)-т 2019 оны 11 сарын 23-24-ний өдрүүдэд зохион байгуулагдана. 

Сагсан бөмбөгийн тэмцээний үеэр холын зайн шидэлтийн тэмцээн явагдах бөгөөд хүрээлэн тус бүрээс эрэгтэй эмэгтэй тус бүр 1 хүртэлх тамирчинг оролцуулж болно. 

Сагсан бөмбөгийн тэмцээний тоглолт дууссны дараа 11 сарын 24-ний өдөр бүх төрлийн шагнал гардуулах ажиллагаа болох тул шагналт байранд шалгарсан баг тамирчдыг хүрэлцэн ирэхийг урьж байна. 

Оролцогч байгууллагуудын анхааралд: 

1. Баг тамирчдыг 8:30 цагт бэлэн байлгах;

2. Багийн гишүүдийн НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙН ДЭВТРИЙГ бэлэн байлгах. (Дэвтрийн бичилт, тушаалын тэмдэглэгээг хийлгэсэн байх)

3. Багийн мэдүүлгийг цаасаар хэвлэн авчрах. мэдүүлгийн загварыг эндээс авна уу

4. Тэмцээний хэсгийн оноолт болон тоглолтын хуваарь 

         Эрэгтэй хэсгийн оноолт

         Эмэгтэй хэсгийн оноолт

         Тоглолтын хуваарь

УСУГ-ын Спорт цогцолборын байршил 




Бусад мэдээлэл