Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГА ЭРДЭМТДИЙН АНХААРАЛД
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГА  ЭРДЭМТДИЙН АНХААРАЛД

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГА ЭРДЭМТДИЙН АНХААРАЛД

ШУА-ийн харьяа хүрээлэнгийн захирлын сонгон шалгаруулалтыг зарлаж байна. Үүнд:

          1. Физик, технологийн хүрээлэн

          2. Одон орон, геофизикийн хүрээлэн 

          3. Хими, химийн технологийн хүрээлэн 

          4. Биологийн хүрээлэн

          5. Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн

          6. Газарзүй, гео-экологийн хүрээлэн

          7. Палеонтологийн хүрээлэн

          8. Геологийн хүрээлэн

          9. Түүх, угсаатны зүйн хүрээлэн

          10. Археологийн хүрээлэн

          11. Хэл зохиолын хүрээлэн

          12. Философийн хүрээлэн

          13. Олон улсын харилцааны хүрээлэн

          14. Математик, тоон технологийн хүрээлэн

Захиралд нэр дэвшигч нь тухайн хүрээлэнгийн судалгааны чиглэлээр мэргэшсэн, Шинжлэх ухаан, дээд боловсролын байгууллагад 10-аас доошгүй жил, үүнээс хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, салбар, лабораторийн эрхлэгч, түүнтэй дүйцэх шинжлэх ухааны байгууллагын удирдах албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан,  хүрээлэнгийн судалгааны чиглэлээр сүүлийн 5 жилд гадаад, дотоодын мэргэжлийн сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлсэн, патентын эрх хамгаалсан, монограф гаргасан, доктор (Ph.D), эсвэл шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэгтэй эрдэмтэн хүн байна.

Нэр дэвшигчид нь дараах материалыг бүрдүүлэн 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 17.30 цагт багтаан ШУА-ийн Тэргүүлэгчдийн газарт ирүүлнэ.

Бүрдүүлэх материал:

- Төрийн албан хаагчийн анкет

- Бичгээр гаргасан хүсэлт

- Иргэний үнэмлэхний хуулбар, эх хувийн хамт

- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичгийн хуулбар, эх хувийн хамт 

- Үйл ажиллагааны хөтөлбөр  

- Нийгмийн даатгалын дэвтэр (хөдөлмөрийн дэвтэр)-ийн хуулбар, эх хувийн хамт

- Бүтээлийн жагсаалт

Тайлбар: Үйл ажиллагааны хөтөлбөр нь Шинжлэх ухааны Академийн дунд хугацааны стратеги төлөвлөгөө /2018-2025/, ШУА-ийн Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөр, тухайн хүрээлэнгийн стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд чиглэсэн байна.

Бүрдүүлэх материал болон захирлын албан тушаалд тавигдах шаардлага хангасан нэр дэвшигчид хууль эрх зүйн мэдлэг, монгол хэлний бичгийн чадвар, цахим орчин, компьютерийн хэрэглээний программ ашиглах чадвар болон гадаад хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт өгнө. Шалгалтын хуваарийн мэдээллийг цахим шуудангаар хүргүүлнэ.

ШУА-ийн харьяа хүрээлэнгийн захирлын албан тушаалын жишиг тодорхойлолтжурам болон бусад холбогдох материалыг ШУА-ийн цахим хуудас (www.ac.mn)- наас үзэж танилцана уу.


ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ГАЗАР

Хаяг: Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, ШУА-ийн хүрээлэнгүүдийн хотхон

Харилцах утас: 261993, 263872

Цахим хуудас: www.ac.mn


Бусад мэдээлэл