ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГА, ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН
ЭРДМИЙН ХАМТ ОЛНЫ АНХААРАЛД
ШУА-ийн Тэргүүлэгчдийн 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн хурлаар академийн ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр явуулахаар тогтлоо. Иймд Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгчийн сонгууль явуулах журмын дагуу эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуулиуд эрдмийн хамт олны хурлаас академийн ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхийг урьж байна.
Нэр дэвшигчдийн материалыг 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 17.00 цаг хүртэл академийн Тэргүүлэгчдийн газарт хүлээн авна. Бүрдүүлэх материал:
- Монгол Улсад шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх, Шинжлэх ухааны Академийн үүрэг зорилтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлыг тусгасан мөрийн хөтөлбөр
- Анкет (ТАХ анкет, маягт I)
- Шинжлэх ухааны докторын дипломын хуулбар
- Бүтээлийн жагсаалт
- Эрдмийн хамт олны хурлын тэмдэглэл, шийдвэр (нууц санал хураалтын хуудас)
Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгчийн сонгууль явуулах журмыг www.ac.mn цахим хуудаснаас үзэж танилцана уу.
ШУА-ИЙН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ГАЗАР
УТАС: 261638, 261993