Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ТУРКИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ШАГНАЛ 2020-Д НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
ТУРКИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ШАГНАЛ 2020-Д НЭР  ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА

ТУРКИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ШАГНАЛ 2020-Д НЭР

ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА

 

Туркийн Шинжлэх ухааны Академи нь 2015 оноос эхлэн эрдэмтдийн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийг нь үнэлж шагнал олгож эхэлсэн ба 2020 оны нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч байна. Энэхүү шагналд нь жил бүр, дараах шинжлэх ухааны гурван салбарын эрдэмтдийн нэрийг дэвшүүлж болно. Үүнд:

1. Суурь шинжлэх ухаан ба инженерийн шинжлэх ухаан

2. Анагаах ухаан ба байгалийн шинжлэх ухаан 

3. Нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухаан гэсэн салбаруудаар шагнал олгогдоно.

Дээрх гурван салбар бүрт нэг нэр дэвшигчийг шалгаруулж шагнах ба нэр дэвшигч нь Турк улсад сурч, ажиллаж байсан болон Турк судлал, Турктэй холбоотой ажил эрхэлдэг эрдэмтэд байна.

Энэхүү шагналд Туркийн Шинжлэх ухааны Академийн гишүүд, хамтран ажилладаг академиуд, академийн холбоодууд зэрэг бүх шинжлэх ухааны байгууллагууд салбартаа тэргүүлэх эрдэмтдэд эрдэмтдийг нэр дэвшүүлдэг.

Монгол Улсаас академич Л.Болд Туркийн Шинжлэх ухааны Академийн 2018 оны Нийгэм хүмүүнлэгийн салбарын шагнал хүртсэн юм.

Салбар бүр шагналд нэр дэвшигчдийн материалыг хэлэлцэх шагналын комисстой бөгөөд шалгарсан эрдэмтэнд алтан медаль, 30 000 ам.доллар дагалдуулан өгдөг.

Шангалд нэр дэвшигчдийн материалыг Туркийн Шинжлэх ухааны Академи 2020 оны 5 дугаар сарын 29-ны өдөр хүртэл хүлээж авах ба эцсийн шийдвэр 10 дугаар сарын сүүлээр зарлагдана.

Иймд та бүхэн энэхүү шагналд нэр дэвшүүлэх эрдэмтдийнхээ материалыг хавсралтын дагуу бэлтгэн ШУА-ийн Тэргүүлэгчдийн газарт 5 дугаар сарын 25-ны өдрийн дотор ирүүлнэ үү.

Хавсралт татах 

1. Information_Leaflet.pdf

2. Academy_Prizes_Poster_2020.pdf

3. Nomination Form.pdf

Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэс


Бусад мэдээлэл