Тайваний Тайпэйн Худалдаа Эдийн Засгийн Төлөөлөгчийн
Газраас Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Олон Улсын Харилцааны Хүрээлэнд
“Хятадын ойрх үеийн түүх” болон “Манж Чин гүрний үеийн түүх” (“清史稿校註”及“中國現代史”) цуврал
20 боть бүтээлийг хандивлах ёслолын үйл ажиллагаа 2017 оны 10 дугаар сарын 5-ны
Пүрэв гаригийн 10.00 цагт ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн /Тэди төвийн
замын эсрэг талд/ дээр болно.
Тус Төлөөлөгчийн Газраас өмнө нь буюу 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр “Хятадын 24 албан түүх” 58 боть, “Шинэ Юань улсын түүх” 1 боть, нийт 59 боть түүхэн эх сурвалжийг мөн гардуулан өгч байсан нь монголын түүх судлаачдад үнэтэй эх сурвалж болсон юм.