Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ШУА-ийн Ерөнхийлөгчийн нэрэмжит 4 төрөлт тэмцээний Сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулагдана
ШУА-ийн Ерөнхийлөгчийн нэрэмжит 4 төрөлт тэмцээний Сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулагдана

Монгол улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Шинжлэх ухааны академи байгуулагдсаны 60 жилийн ойн хүрээнд Шинжлэх ухааны ажилтны өдрийг угтан жил бүр явагддаг Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчийн нэрэмжит биеийн тамир, спортын 4 төрөлт тэмцээн 2021 оны 12 дугаар сарын 13-аас 30-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. 12 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд Сагсан бөмбөгийн тэмцээний төрлийг явуулахаар боллоо. 

Сагсан бөмбөгийн тэмцээний төрөлд 17 байгууллагын эрэгтэй 16, эмэгтэй 13 баг оролцохоор мэдүүлгээ өгсөн байна. 

ТЭМЦЭЭН ЯВАГДАХ ХУГАЦАА, ГАЗАР:

2021 оны 12 дугаар сарын 29-өөс 30-ны өдрүүдийн 8:30-21:00 цагт ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын спорт заал (СХД, 22-р хороо, Орбит алтай худалдааны төвөөс баруун тийш 350 метрт ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын хашаанд)

ОРОЛЦОГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА

-  Тэмцээнд оролцох байгууллага нь Монгол улсын Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан эрдэм шинжилгээний байгууллага байна.

-  Тэмцээнд оролцох багийн гишүүн бүр нийгмийн даатгалын татварыг сүүлийн 3-аас дээш сар тухай байгууллагаас төлсөн үндсэн албан хаагч байна (НДШТөлсөн нь тэмцээнд оролцох эрхийн мандат болох тул e-mongolia цахим лавлагааг хавсаргасан байна)

-  Тэмцээнд оролцох багийн гишүүн тус бүр “Ковид-19”-ийн эсрэг 3 тун вакцинд хамрагдсан гэрчилгээ эсхүл 72 цагийн дотор хийлгэсэн шинжилгээний хуудас. сүүлийн 180 хоногт “Ковид-19” тусаад эдгэсэн тохиолдолд эмчийн магадлагааг цаасаар авчрах.   

Тэмцээний эрэгтэй хэсгийн оноолтыг эндээс татна уу. 

Тэмцээний эмэгтэй хэсгийн оноолтыг эндээс татна уу. 

Тэмцээний тоглолтын хуваарийг эндээс татна уу. 

ХОЛЫН ЗАЙН ШИДЭЛТЫН ТЭМЦЭЭН

Сагсан бөмбөгийн тэмцээний дундуур жил бүр уламжлал болгон явуулдаг холын зайн шидэлтийн тэмцээний 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 12 цагт зохион байгууулахаар төлөвлөж байна. 

Холын зайн шидэлтийн тэмцээнд хүрээлэн тус бүрээс эрэгтэй 2 хүртэлх, эмэгтэй 2 хүртэлх тамирчин оролцох эрхтэй.  

ХААЛТЫН АЖИЛЛАГАА

Монгол улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Шинжлэх ухааны академи байгуулагдсаны 60 жилийн ойн хүрээнд Шинжлэх ухааны ажилтны өдрийг угтан жил бүр явагддаг Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчийн нэрэмжит биеийн тамир, спортын 4 төрөлт тэмцээний хаалтын ажиллагааг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 16 цагт зохион байгууулахаар төлөвлөж байна.  

Хаалтын арга хэмжээнд ШУА-ийн ерөнхийлөгчийн 4 төрөлт тэмцээний шагнал гардуулах ёслолын арга хэмжээ болно.


Бусад мэдээлэл