Монгол улсад Шинжлэх ухааны ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг арга хэмжээний нэг "ШУА-ийн Ерөнхийлөгчийн нэрэмжит биеийн тамир, спортын 4 төрөлт тэмцээн" шатар, ширээний теннис, волейбол, сагсан гэсэн төрлүүдээр 2019 оны 11 сарын 7-24-ний хооронд явагдана.
Ширээний теннисний тэмцээн "Оч" клуб (ЧД, 4-р хороо, Чингэлтэй дүүргийн засаг даргын тамгын газрын зүүн талын Монгол улсын дээд шүүхийн аркаар ороод клубын өөрийн байр)-т 2019 оны 11 сарын 22-ны Баасан гарагийн 8:30 цагт эхэлнэ.
Ширээний теннисний тэмцээн нь багийн болон ганцаарчилсан төрлөөр явагдах бөгөөд багийн төрөлд эрэгтэй, эмэгтэй тус бүр 3 хүний бүрэлдэхүүнтэй бол гарцаарчилсан төрөлд нэг байгууллагаас эрэгтэй эмэгтэй тус бүр 2 хүртэлх хүний бүрэлдэхүүнтэй оролцоно.
Оролцогч байгууллагуудын анхааралд:
1. Баг тамирчдыг 8:30 цагт бэлэн байлгах;
2. Багийн гишүүдийн НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙН ДЭВТРИЙГ бэлэн байлгах. (Дэвтрийн бичилт, тушаалын тэмдэглэгээг хийлгэсэн байх)
3. Багийн мэдүүлгийг зохион байгуулах ажлын хэсэгт урьдчилан хүргүүлсэн байна.
4. Хувийн бэлтгэлийг ханган оролцох (бэлтгэлийн хувцас, ширээний теннисний цохиур, бөмбөг)
Ширээний теннисний "Оч" клубын байршил