Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“Философи ба уран зураг” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
“Философи ба уран зураг” сэдэвт  эрдэм шинжилгээний хурал болно

    ЮНЕСКО-оос философийн мэдлэгийг түгээн дэлгэрүүлэхийг уриалж жил бүрийн 11 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн Пүрэв гаргийг “Дэлхийн философийн өдөр” хэмээн зарласан бөгөөд энэ жил 11 дүгээр сарын 16-ны өдөр тохиож байна. Дэлхийн философийн өдрийг тохиолдуулан ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комиссын дэмжлэгээр ШУА-ийн Философийн хүрээлэнгээс “Философи ба уран зураг” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулна.

    Тус эрдэм шинжилгээний хуралд ШУА-ийн Философийн хүрээлэн, МУБИС-ийн Дүрслэх урлаг, технологийн сургууль, СУИС, МУИС, “Эрдэнэт цогцолбор” Дээд сургууль, Зүүн хүрээ Дашчойлин хийд зэрэг байгууллагын багш, судлаачид хүний оршихуй, оюун ухаан, онгод мэдрэмжийн харилцаа; гоо зүйн сонгодог үзэл баримтлал ба уран зураг; орчин үеийн уран зураг ба урлагийн философи; монгол үндэстний сэтгэлгээ ба уран зураг гэсэн дэд сэдвийн хүрээнд урлагийн философи, уран зургийн тайлбарын философи арга зүй, монгол зураачдын зохиомжийн онцлог ба үзэл санааны үндэслэлийн талаарх судалгааны үр дүнг тусгасан 20 орчим илтгэлийг хэлэлцүүлэх юм.

Эрдэм шинжилгээний хурлын үеэр МУБИС-ийн Дүрслэх урлаг, технологийн сургуулийн багш нарын уран бүтээлээс толилуулна.

Хэзээ: 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Пүрэв гарагт, 10:00-15:00 цаг

Хаана: ШУА-ийн Хүрээлэнгүүдийн нэгдсэн II байрны 4 давхрын Хурлын танхим



Бусад мэдээлэл