ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдийн эрдэмтэн судлаачдын шинэ санаа, бүтээлч санаачилгыг дэмжих, судалгааны үр дүнг үйлдвэрлэл, практикт нэвтрүүлэх, инновацын экосистемийг бэхжүүлэх, нийгэм, эдийн засагт үр өгөөжтэй бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологийн шийдлийг хөгжүүлэх зорилгын хүрээнд 2025-2026 онд шинээр хэрэгжүүлэх инновацын төслийн санал хүлээн авч байна.
Төслийн хамрах хүрээ, чиглэл:
ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдийн эрдэмтэн судлаач, доктор, эрдэм шинжилгээний ажилтан, судалгаа хөгжүүлэлтийн мэргэжилтэн, энтрепренерууд дараах инновацын тэргүүлэх чиглэлийн хүрээнд төслийн саналыг ирүүлэх боломжтой. Үүнд:
• Мэдээллийн технологи,
• Шинэ материалын технологи,
• Биотехнологи / үйлдвэрлэлийн технологи,
• Сэргээгдэх эх үүсвэртэй эрчим хүчний технологи,
• Үндэсний онцлог бүхий соёлын инновац, бүтээлч үйлдвэрлэл
Төсөл хүлээн авах:
Oyundari_g@mas.ac.mn цахим шуудангаар 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийг дуустал хүлээн авна.
Дэлгэрэнгүй мэдээллийг 80115814 утсаар холбогдон авна уу.