Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн багш Ягаанбуянтын Дүйнхэржав нь “Ашиглаж байгаа барилгын төмөрбетон бүтээцийн гал тэсвэршлийн үнэлгээний арга зүйн шинжлэх ухааны үндэслэл” сэдвээр шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаална. Хамгаалуулах зөвлөлийн хурал 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 14.00 цагт ШУТИС-ийн хичээлийн I байрны 1-203 Эрдмийн зөвлөлийн өрөөнд болно. Горилогчийн бүтээлтэй ШУТ-ийн төв номын санд танилцана уу.
ШУА-ийн Техник, технологийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалуулах эрдмийн зөвлөл