Вэбсайтын цэс
Хэлний сонголт
МОНГОЛЫН АНАГААХ УХААНЫ АКАДЕМИ(МАУА)-ИЙН ДЭЭД ШАГНАЛ “АКАДЕМИЧ П.НЯМДАВАА” АЛТАН МЕДАЛЬД НЭР ДЭВШИГЧДИЙГ ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ
МОНГОЛЫН АНАГААХ УХААНЫ АКАДЕМИ(МАУА)-ИЙН ДЭЭД ШАГНАЛ “АКАДЕМИЧ П.НЯМДАВАА” АЛТАН МЕДАЛЬД НЭР ДЭВШИГЧДИЙГ ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ

Монголын Анагаах ухааны Академи(МАУА)-ийн дээд шагнал

“Академич П.Нямдаваа” алтан медальд нэр дэвшигчдийг шалгаруулах тухай


МАУА-ийн Ерөнхийлөгчийн 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн нэгдүгээр тушаалаар МАУА-ийн дээд шагнал “Академич П.Нямдаваа” алтан медаль бий болгож, 2 жил тутамд нэг удаа шалгаруулж байхаар тогтсон билээ. МАУА “Академич П.Нямдаваа” алтан медалийн анхныхыг энд онд шалгаруулан шагнахаар шийдвэрлэж, нэр дэвшүүлэх шалгаруулалтыг 2021 оны  3 дугаар сарын 15-аас зарлаж байна. Нэр дэвшүүлэх материалыг 2021 оны 4 дүгээр сарын 30-ны 16:00 цагаар тасалбар болгон МАУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Д.Энх-Амгалан (утас: 51-265916; 9907-0950; цахим хаяг: denkhamgalan@mas.ac.mn) хүлээн авна. МАУА-ийн Ерөнхийлөгчийн томилсон Ажлын хэсэг нэр дэвшигчдээс  2021 оны шагналтаныг шалгаруулж, шагналыг 2021 оны эхний хагас жилд багтаан гардуулна.

Нэр дэвшигч нь:

1. Сүүлийн 5-аас доошгүй жил Монгол улсад тогтвор суурьшилтай ажилласан анагаахын судлаач, Монгол улсын иргэн, PhD буюу/болон ScD доктор байна.

2. Шагналд нэр дэвшсэн судлаачийн бүтээлийн эшлэлийн индекс (Citation Index or Hirsh Index) 15-аас дээш байна. 

Нэр дэвшигчдийн бүрдүүлэх материал:

1. Нэр дэвшигчийн анкет (1-р маягтаар),

2. Одоо ажиллаж буй байгууллагын ажил байдлын тодорхойлолт (энд нэр дэвшигч Монгол улсад сүүлийн таваас дээш жил тогтвор суурьшилтай ажилласан болох тухай баталгааг хавсаргана), 

3. Шагналд нэр дэвшүүлсэн тухай албан бичиг,

4. Дотоодод буюу гадаадад анагаах ухааны их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар (нотариатаар баталгаажууулсан),

5. PhD болон ScD докторын дипломын хуулбар (нотариатаар баталгаажуулсан), 

6. Эшлэл бүхий бүтээлийн жагсаалт (clavariate.com/webofsciencegroup; researchgate.net; scholar.google.com; scopus.com вэб-сайтуудаар бүгдээр нь буюу аль нэгээр нь баталгаажсан байх).

Монголын Анагаах ухааны Академи

“Академич П.Нямдаваа” Сан


Бусад мэдээлэл