Вэбсайтын цэс
Хэлний сонголт
НЭРТ ЭРДЭМТЭН, ЗОХИОЛЧ П.ХОРЛООГИЙН МЭНДЭЛСНИЙ 100 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ОЛОН УЛСЫН ХУРАЛ БОЛНО
НЭРТ ЭРДЭМТЭН, ЗОХИОЛЧ П.ХОРЛООГИЙН МЭНДЭЛСНИЙ 100 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ОЛОН УЛСЫН ХУРАЛ БОЛНО

Монгол Улсын Төрийн шагналт, шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, академич Пүрэвийн Хорлоогийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “П.Хорлоо 100-ХХ зууны монгол аман зохиол судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурал” 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 09.00 цагт “Пума империал” зочид буудлын өргөтгөлийн 2 давхарт Рояал хурлын танхимд болно.

Хурлыг БСШУСЯ, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУИС-ий Монгол судлалын хүрээлэн хамтран зохион байгуулж байна.

Хурлыг нээж БСШУС-ын сайд, академич Г.Чулуунбаатар, ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал Г.Билгүүдэй нар үг хэлж, мэндчилгээ дэвшүүлнэ.

Академич, доктор, профессор Пүрэвийн Хорлоо нь монгол ардын аман зохиолыг дагнан судалсан манай тэргүүлэх эрдэмтэн бөгөөд “Монгол ардын явган үлгэр”, “Монгол ардын зүйр цэцэн үгүүд ба оньсогууд” зэрэг олон ганц сэдэвт судалгааны зохиол, олон арван өгүүлэл, ном товхимол хэвлүүлжээ. 1990-ээд оноос монголын аман зохиолыг түүх, онол-гоо зүйн үүднээс судалж “Монгол аман зохиолын гүн ухааны сэтгэлгээ”, “Монгол аман зохиол дахь гоо сайхны сэтгэлгээ” зэрэг нэг сэдэвт бүтээл туурвисан байна. Мөн тэрээр нэрт зохиолч бөгөөд “Алт мөнгө хоёр” өгүүлэл “Адъяахүү” найраглал, “Говийн хүү” туужаар 2000 онд Төрийн шагнал хүртсэн байдаг. Түүнчлэн “Сүхбаатарын одон”, “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”, “Алтан гадас” одонгуудаар нэг биш удаа шагнагдаж байжээ.


 


 


 



Бусад мэдээлэл