Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Эрдэм Хакатон 2023 бүртгэл эхэллээ
Эрдэм Хакатон 2023 бүртгэл эхэллээ

Энтрепренер судлаачдын оюуны өмч, бизнес төсөл, шинэ санааг нийгэм эдийн засгийн эргэлтэд оруулахад дэмжлэг үзүүлж инновацийн бүтээгдэхүүн үйлчилгээний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилготой “Эрдэм Хакатон 2023” бүртгэл эхэллээ.  

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: 

БШУЯ, Монгол улсын Шинжлэх Ухааны Академи, СЭЗИС, Бүгд залуусын төлөө, залуус бүгдийн төлөө төсөл, Эрдэнэт Шинжлэх ухаан технологийн парк, Европ Дархан Инновац, энтрепренершип төв, Стартап Монгол ТББ 

ЗОРИЛГО: 

Энтрепренер судлаачдын оюуны өмч бүхий бизнес төсөл, шинэ санааг нийгэм эдийн засгийн эргэлтэд оруулахад дэмжлэг үзүүлж инновацийн бүтээгдэхүүн үйлчилгээний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх 

ЧИГЛЭЛ: 

Инновацийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл (2020-2025)-ийн тэргүүлэх 5, дэд 11 чиглэлтэй нийцсэн байх. Үүнд:   

  • Мэдээллийн технологи,   
  • Шинэ материалын технологи, 
  • Биотехнологи / үйлдвэрлэлийн технологи, 
  • Сэргээгдэх эх үүсвэртэй эрчим хүчний технологи,   
  • Үндэсний онцлог бүхий соёлын инноваци, бүтээлч үйлдвэрлэл 

ХАМРАХ ХҮРЭЭ: 

Их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл судлаач, судалгаа хөгжүүлэлтийн мэргэжилтэн, энтрепренерүүд оролцох боломжтой.  

ТАВИГДАХ ШААРДЛАГА:  

Тодорхой асуудлыг шийдвэрлэх, амьдралд хэрэгжиж, үйлдвэрлэлд нэвтрэх боломжтой судалгааны үр дүн, оюуны өмч /патент, ашигтай загвар, барааны тэмдэг эсхүл лицензийн гэрээ эзэмшдэг, мэдүүлэг гаргасан/ бүхий бизнес, инновацийн төсөл байх 

ХУГАЦАА: 
Бүртгэл:  2023 оны 05 сарын 24-ний өдөр, 11:00 цаг хүртэл  ЭНД ДАРЖ бүртгүүлнэ үү.   
Эрдэм Хакатон:  2023 оны 05 сарын 29 – 06 сарын 07 


Бусад мэдээлэл