Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“ШУА-ИЙН МЭДЭЭ СЭТГҮҮЛ”-Д ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ ХЭВЛҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
“ШУА-ИЙН МЭДЭЭ СЭТГҮҮЛ”-Д ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ  ӨГҮҮЛЭЛ ХЭВЛҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА

“Шинжлэх Ухааны Академийн Мэдээ” (Proceedings of the Mongolian Academy of Sciences)  сэтгүүл нь Онлайн хэлбэрээр жилд 4 удаа нийтэлдэг, улирал тутмын мэргэжлийн хяналт хийгддэг сэтгүүл юм. Энэхүү сэтгүүл нь Олон Улсын Шинжлэх Ухааны Зөвлөлийн INASP төслөөр дэмжлэг авч, “Mongolia Journals Online” төслийн шинжлэх ухааны сэтгүүлийн тоонд багтдаг учир Таны өгүүлэлд DOI дугаар олгогдож, Google Scholar хайлтын системд бүртгэгдэнэ. Ингэснээр Таны бүтээл  олон улсын түвшинд гарч бусад орны судлаачид үнэгүйгээр ашиглан, таны бүтээлээс авах эшлэлийн тоог эрс нэмэгдүүлэх давуу талтай юм. Сэтгүүлийн олон улсын бүртгэлийн онлайн eISSN: 2312-2994, хэвлэмэл ISSN: 2310-4716 дугаартай. 

“Proceedings of the Mongolian Academy of Sciences” сэтгүүлийн 2018 оны III улирлын  Англи дугаарт  эрдэм шинжилгээний өгүүлэл ирүүлэхийг урьж байна. Өгүүллийг зохиогч өөрийн хийсэн судалгааны ажлын үр дүнд үндэслэн бичсэн байх бөгөөд өөр хэвлэлд хэвлэн нийтлээгүй, хөндлөнгийн хяналт хийх хугацаанд бусад сэтгүүлд илгээхгүй, хамтран зохиогчоор орсон бүх зохиогчоос өгүүллийг хэвлүүлэхээр зөвшилцсөн зөвшөөрөлтэй байх шаардлагатай юм.

“Proceedings of the Mongolian Academy of Sciences” сэтгүүлд ирүүлэх өгүүллийг уг сэтгүүлийн өгүүлэл нийтлүүлэх зааврыг ягштал мөрдөж бичсэн байх шаардлагатай бөгөөд өгүүлэл нийтлүүлэх зааврыг биелүүлээгүй өгүүллийг хяналт хийхгүйгээр эзэнд нь буцаахыг анхаарна уу! 

Эрдэм шинжилгээний өгүүлэл хүлээн авах хугацаа 2018 оны 8 дугаар сарын 5-ны дотор багтаан ирүүлнэ. Өгүүллийг цахим шуудангаар pmas@mas.ac.mn; denkhamgalan4@gmail.com хаягаар хүлээн авна. 

Сэтгүүлд тавигдах шаардлагын талаарх эрдэмтэн судлаачид Та бүхний саналыг хүлээн авч, үйл ажиллагаандаа тусгаж хичээн ажиллах болно. 


Холбоо барих утас: (976-51)265001, 

Факс: 976-51-262247; (976-51) 261993;

Үүрэн утас: (976) 9907-0950;

“Шинжлэх Ухааны Академийн Мэдээ сэтгүүл”-ийн Редакцийн зөвлөл 

Ерөнхий сайд А.Амарын гудамж-1

Улаанбаатар 14200, Монгол улс 

Индекс 14023;



Бусад мэдээлэл