“Монголын Анагаах ухааны Академи (МАУА)-йн дүрмийн 8-дахь заалт, ШУА-ийн Ерөнхийлөгчийн 2025 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 1/63 тоот албан бичгийг үндэслэн гишүүдийн сонгуулийг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
МАУА-ийн гишүүн сонгох мэргэжлийн чиглэл, тоо

МАУА-ийн гишүүнд шинээр Анагаах ухаан- 2, 45 хүртэлх насны залуу эрдэмтдийн квот- 2, нийт 4 эрдэмтнийг нэмж сонгоно. МАУА-ийн дүрмийн 9, 10, 11, 12 дугаар зүйлд заасны дагуу:
9. МАУА-ийн Дүрмийн 2.10, ба 2.11-д дурдсан шалгуурт тэнцсэн, анагаах ухааны чиглэлээр эрдэм шинжилгээний ажил эрхэлдэг эрдэмтдийг бүх хэвшлийн эрдэм шинжилгээний болон мэргэжлийн байгууллага (хүрээлэн, төв, сургууль) хамтлаг, эрдэм шинжилгээний төслийн баг дэвшүүлнэ. Мөн эрдэмтэн өөрийгөө дэвшүүлж болно.
10. Нэр дэвшигч нь анагаахын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулсан, шинжлэх ухааны доктор (DSc)-ын зэрэгтэй эсвэл анагаах ухааны доктор (PhD)-ын зэрэг хамгаалснаас хойш 10-аас доошгүй жил анагаахын эрдэм шинжилгээ, сургалтын байгууллагад ажилласан, профессор цолтой эрдэмтэн байна.
11. МАУА-ийн Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн баталсан нэр дэвшигчдийн эрдэм шинжилгээний ажлын чансаанд тавих шалгуурыг сонгууль болохоос нэгээс доошгүй сарын өмнө зарлана.
Дараах материалыг бүрдүүлнэ. МАУА-ийн чуулганы 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж баталсан
“МАУА-ийн гишүүнд нэр дэвшигчийн бүтээлийн шалгуур үзүүлэлт”-ийг www.ac.mn цахим хуудаснаас харж танилцана уу.
12. Анагаах ухааны болон эрүүл мэндийн чиглэлээр тууштай ажиллаж, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн бүтээл туурвисан, дээрх шаардлагыг хангасан бусад салбарын болон гадаадад ажиллаж буй, энэхүү дүрмийн 2.10, 2.11-д дурдсан шалгуурт тэнцсэн Монгол эрдэмтдийн нэрийг мөн дэвшүүлж болно.
45 хүртэлх насны залуу эрдэмтдийн квотод нэр дэвшигч нь шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлээр судалгааны үр дүн нь өөрийн орны болон олон улсын түвшинд үнэлэгдсэн, эрдэм шинжилгээний байгууллага, их сургуульд ажилладаг анагаахын шинжлэх ухааны болон боловсролын докторын зэрэгтэй, профессор цолтой эрдэмтэн байна.
Нэр дэвшигч нь дараах материалыг бүрдүүлж, 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 17:00 цагаас өмнө МАУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн даргад (ШУА, 601 тоот өрөө, 265916, 99070950) ирүүлнэ.
Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахгүй.
Сонгуулийг зарлал нийтлэгдсэнээс хойш нэг сарын дараа МАУА-ийн Их чуулган зарлан зохион байгуулна. Сонгууль явуулах өдрийг жич зарлана.
Монгол Улсын Шинжлэх ухааны Академи Монголын Анагаах ухааны Академи