Боловсрол,
соёл, шинжлэх ухаан, спортын яам, Шинжлэх ухааны Академи, Шинжлэх ухаан
технологийн сан хамтран “Ахисан түвшний судалгааны үр дүн-2017” сэдэвт эрдэм
шинжилгээний хурал 11 дүгээр сарын 8-ны өдөр ШУА дээр зохион байгуулагдана.
Уг эрдэм
шинжилгээний хурлаар БСШУС-ын Сайдын нэрэмжит докторын дараах судалгааны
тэтгэлгийн хүрээнд хийгдсэн судалгааны ажлын үр дүн танилцуулагдана.
БСШУС-ын Сайдын
нэрэмжит докторын дараах судалгааны тэтгэлэг нь залуу эрдэмтдийн судалгааны
ажлын чанарыг дээшлүүлэх, олон улсын түвшинд хүрсэн судалгааны ажлыг эхлүүлэх,
оюуны өмчөөр баталгаажсан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгоход чиглэгддэг
чухал ач холбогдолтой бөгөөд тус эрдэм шинжилгээний хурал нь жил бүр уламжлал
болгон зохион байгуулагдах юм.
Тус эрдэм
шинжилгээний хурал нь СТӨргөөний “Тэргүүлэгчдийн газар” 3 давхрын ШУА-ийн Их
чуулганы танхимд 09:00 цагт эхэлнэ.