Шинжлэх ухааны ажилтны
өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд эрдэм шинжилгээний байгууллагуудын
дунд зохион байгуулагддаг "ШУА-ийн Ерөнхийлөгчийн нэрэмжит биеийн тамир,
спортын 4 төрөлт тэмцээнийг Боловсрол, шинжлэх ухааны
яамны дэмжлэгтэйгээр 2023 оны 11 дүгээр сарын 10-26-ны хооронд зохион
байгуулна.
ШУА-ИЙН
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ
БИЕИЙН
ТАМИРЫН 4 ТӨРӨЛТ ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ
ЗОРИЛГО:
Монгол улсын шинжлэх ухаан, технологийн салбарт
ажиллаж буй албан хаагчдын эв нэгдлийг бэхжүүлэх, эрүүл мэндийг хамгаалах,
нийгмийн идэвх санаачилгыг өрнүүлэх, биеийн тамир спортын ур чадварыг сорих,
хамт олныг төлөвшүүлэх.
ТЭМЦЭЭН ЯВУУЛАХ ЖУРАМ:
Тэмцээнийг Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгчийн
2018 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн А/111 дугаар тушаалаар баталсан “ШУА-ийн Ерөнхийлөгчийн нэрэмжит биеийн тамирын
4 төрөлт тэмцээнийг зохион байгуулах журам”-ын дагуу зохион байгуулна.
ЕРӨНХИЙ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
Боловсрол, шинжлэх ухааны яам
Монгол улсын Шинжлэх ухааны Академи
Шинжлэх ухааны байгууллагуудын Үйлдвэрчний Эвлэлийн Нэгдсэн Хороо
ТЭМЦЭЭНИЙ ТӨРӨЛ:
1. Шатар
- Холимог
баг (эрэгтэй 3, эмэгтэй 2 гишүүнтэй)
- Ганцаарчилсан
төрөл (эрэгтэй, эмэгтэй тус бүр 2 хүртэлх)
2. Ширээний
теннис
- Эрэгтэй
баг (3+1 гишүүнтэй)
- Эмэгтэй
баг (3+1 гишүүнтэй)
- Ганцаарчилсан
төрөл (эрэгтэй, эмэгтэй тус бүр 2 хүртэлх)
3. Волейбол
- Эрэгтэй
баг (6+3 гишүүнтэй)
- Эмэгтэй
баг (6+3 гишүүнтэй)
4. Сагсан
бөмбөг
- Эрэгтэй
баг (5+3 гишүүнтэй)
- Эмэгтэй
баг (5+3 гишүүнтэй)
- Холын
зайн шидэлтийн тэмцээн (эрэгтэй, эмэгтэй тус бүр 2 хүртэлх)
ТЭМЦЭЭН ЯВАГДАХ ХУГАЦАА, ГАЗАР:
Нээлт:
2023 оны 11 дүгээр сарын 22-ны 12:00 цагт “Соёмбо спорт комплекс”-д болно. (БЗД, 41-р хороо, Ерөнхий
боловсролын 69-р сургуулийн баруун хойд талд)
Шатар:
2023 оны 11 дүгээр сарын 10-ны 08:30 цагт, Хос мастер шатрын клуб. (БЗД, 13-р хороо, Ерөнхий боловсролын 84-р сургуулийн зүүн хойно)
Ширээний теннис:
2023 оны 11 дүгээр сарын 17-ны 08:30 цагт, Оч клуб. (ЧД, 1-р хороо, Чингэлтэй дүүргийн засаг даргын тамгын газрын зүүн талд)
Волейбол:
2023 оны 11 дүгээр сарын 22-24-ны өдрүүдэд 09:00 цагт, “Соёмбо спорт комплекс”-д болно. (БЗД, 41-р хороо, Ерөнхий боловсролын 69-р сургуулийн баруун хойд талд)
Сагсан бөмбөг:
2023 оны 11 дүгээр сарын 25-26-ны өдрүүдэд 09:00 цагт “Соёмбо спорт комплекс”-д болно.
Хаалтын ажиллагаа, шагнал гардуулах ёслол:
2023 оны 11 дүгээр
сарын 26-ны Ням гарагийн 18:00 цагт “Соёмбо спорт комплекс”-д болно.
БАЙР, ШАГНАЛ:
Нийлбэр онооны шагналт байр:
Тэргүүн
байр: Шилжин явах цом, Өргөмжлөл, үнэ
бүхий зүйл
Дэд
байр: Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
Гутгаар байр: Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
Багийн төрлийн шагналт байр:
1-р
байр: Цом, Алтан медаль, Өргөмжлөл, үнэ бүхий
зүйл
2-р
байр: Мөнгөн медаль, Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
3-р
байр: Хүрэл медаль, Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
Шилдэг тоглогч: Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
Ганцаарчилсан төрлийн шагналт байр:
1-р
байр: Цом, Алтан медаль, Өргөмжлөл, үнэ бүхий
зүйл
2-р
байр: Мөнгөн медаль, Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
3-р
байр: Хүрэл медаль, Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
ОРОЛЦОГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
- Засгийн
газрын тогтоолоор байгуулагдсан Эрдэм шинжилгээний байгууллагын үндсэн ажилтан,
албан хаагч байна.
- Багийн
гишүүд нь Нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн байгууллагад сүүлийн 3-аас дээш
сар төлсөн байна. Багийн бүх гишүүдийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн
тодорхойлолтыг 2023 оны байдлаар E-Mongolia цахим системээс авч мэдүүлэгт
цахимаар хавсаргана.
- Багийн
бүрэлдэхүүнд талбайд 1 хүртэлх захиргааны ажилтан, бусад гишүүд эрдэм
шинжилгээний ажилтан байна.
- Шатрын
багийн бүрэлдэхүүнд тухайн байгууллагаас тэтгэвэр тогтоолгосон эрэгтэй, эмэгтэй
тус бүр 1 ахмад ажилтныг оролцуулж болно.
- Гар
бөмбөг болон Сагсан бөмбөгийн эрэгтэй багт тухайн байгууллагын эмэгтэй багийн
бүрэлдэхүүнд оролцоогүй 1 эмэгтэй тамирчин (үндсэн
ажилтан) оролцуулж болно.
- Багийн
мэдүүлгийг 2023 оны 11 дүгээр сарын 08-ны 17:00 цагаас өмнө зохион байгуулах
ажлын хэсэгт bnyamdavaa@mas.ac.mn цахим
хаягаар ирүүлсэн байна.
- Тэмцээний
хураамж 250,000.0 (хоёр зуун тавин мянга) төгрөг байна.
Холбоо барих: 99677711- Т.Пүрэвбаатар purevbaatar@mas.ac.mn, Б.Нямдаваа–
88809347, bnyamdavaa@mas.ac.mn.