Солонгосын Шинжлэх ухаан, технологийн
хүрээлэн нь 1966 онд байгуулагдсан БНСУ-ын
Засгийн газрын санхүүжилттэй судалгааны хүрээлэн юм. Хөгжлийн үе
шатуудад Солонгос улсын технологийн
хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох судлагаа боловсруулалтанд ихээхэн үүрэг
гүйцэтгэхийн хамтаар дотоодын томоохон инкубаторуудын хөгжилд хувь нэмэр
оруулж ирсэн.
Монгол Улсын Шинжлэх ухааны академи (ШУА) нь
Солонгосын Шинжлэх ухаан, технологийн Хүрээлэн (СШУТХ) -тэй шинжлэх
ухаан, технологийн салбарт хамтран ажиллах тухай ерөнхий
гэрээг 1999 оны 10 дугаар сарын 1-нд
байгуулсан бөгөөд энэ хүрээнд 2001 оны хоёрдугаар сарын 13-нд хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын
санамж бичиг (ХОСБ) байгуулан идэвхитэй ажиллаж байна. Энэхүү Харилцан
ойлголцлын Санамж бичгийн хүрээнд:
1. багш, ажилтан, оюутан
солилцоо,
2. хамтарсан боловсрол,
сургалтын хөтөлбөр;
3. хамтарсан судалгааны төсөл;
4. эрдэм шинжилгээний нийтлэл,
мэдээлэл солилцоо;
5. талууд чухал, хэрэгтэй
хэмээн үзсэн аливаа үйл ажиллагааг
хэрэгжүүлэхээр тохиролцсон байдаг.
Хоёр тал 1991 оноос эхлэн судалгаа
шинжилгээний ач холбогдолтой төслүүдэд ажиллаж буй эрдэмтдийг дэмжих үйл
ажиллагааг идэвхижүүлсээр ирсэн.
Та бүхнийг Монгол Улсын ШУА-ийн
Ерөнхийлөгчийн тодорхойлолтоор
Солонгосын Шинжлэх ухаан, технологийн хүрээлэнгийн сургуульд 6 хүртэл
сарын хугацаатай дадлагажигч судлаачаар ажиллахыг урьж байна. Шаардлага
хангасан судлаач нь 2018 оны өвлийн улиралд эхлэх зэрэг олгох сургалтад элсэн
суралцах зорилготой иргэдэд хамаарна.
ШУА-ийн Гадаад хамтын ажиллагааны хэлтэс
Холбогдох утас: 51-265163