Дэлхийн оюуны өмчийн өдрийг жил бүрийн 4 дүгээр сарын 26-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Монгол улсын Шинжлэх ухааны Академиас санаачлан Монголын Оюуны өмчийн газар, Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн холбоо, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институттэй хамтран дэлхийн оюуны өмчийг тохиолдуулан “Бүтээлч хандлага, инновацыг эрчимжүүлцгээе” сэдэвт оюуны өмчийн сургалтыг 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулах гэж байна.
Сургалтаар дамжуулан аж үйлдвэрийн оюуны өмч, зохиогчийн эрх тэдгээрийн үнэ цэн, оюуны өмчийн эрхийн хамгаалалт хийлгэх ач холбогдол, оюуны өмчийн үнэлгээ, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд амжилттай оруулахын тулд ямар төлөвлөгөөгөөр ажиллах, үнэ цэнд хэрхэн нөлөө үзүүлэх талаарх мэдлэгийг олж авах юм. Мөн сургалтад оролцсоноор оюуны өмчийн шинжээч, оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, оюуны өмчийн үнэлгээчид буюу оюуны өмчийн чиглэлээр мэргэшсэн сургагч багш нараас зөвлөгөө авах боломжтой.
Зохион байгуулагч: Монгол улсын Шинжлэх ухааны Академи
Хамтран зохион байгуулагч: Монголын Оюуны өмчийн газар, Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн холбоо, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт
Хугацаа: 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 09:30 минут
Хаана: ШУА-ийн төв байр, Их чуулганы танхим, 2-р давхар