Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4.4 дэх заалт, ШУА-ийн төрөлжсөн академи Монголын Анагаах ухааны Академи (МАУА)-ийн дүрмийн 13.2.г заалтыг үндэслэн МАУА-ийн дээд шагнал “Академич П.Нямдаваа алтан медаль” шагналыг 2 жилд нэг удаа шалгаруулж байхаар тогтсон билээ. МАУА-ийн Ерөнхийлөгчийн томилсон ажлын хэсэг Академич П.Нямдаваа алтан медалийн энэ жилийн шагналын эзнийг 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр шалгаруулан зарлаж байна.
МАУА-ийн дээд шагнал“Академич П.Нямдаваа” алтан медальд нэр дэвшсэн Монгол Улсын ЭМЯ-ны Глобал сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн төсөл хэрэгжүүлэх нэгжийн төслийн зохицуулагч, анагаах ухааны доктор, профессор Очирын Чимэдсүрэн, АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн захирал, анагаах ухааны доктор, профессор Дамбадаржаагийн Даваалхам нарт Монгол Улсын ШУА, МАУА, “Академич П.Нямдаваа сан, Монголын нийт эрдэмтэн мэргэдийн нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.
Шинжлэх ухааныг хөгжүүлэх үйлсэд хичээн зүтгэж буй Танд баяр хүргэж, дэлхийн оюуны санд арвин хувь нэмэр оруулахыг дээдлэн ерөөе.
Хамгаас эрхэм баялаг болох эрдэм ухааны далай улам арвижих болтугай.
МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ