“Шинжлэх Ухааны Академийн Мэдээ сэтгүүл”-ийн 2018 оны I улирлын дугаарт эрдэм шинжилгээний өгүүлэл ирүүлэхийг урьж байна. Өгүүллийг зохиогч өөрийн хийсэн судалгааны ажлын үр дүнд үндэслэн бичсэн байх бөгөөд өөр хэвлэлд хэвлэн нийтлээгүй, хөндлөнгийн хяналт хийх хугацаанд бусад сэтгүүлд илгээхгүй, хамтран зохиогчоор орсон бүх зохиогчоос өгүүллийг хэвлүүлэхээр зөвшилцсөн зөвшөөрөлтэй байх шаардлагатай юм.
“Шинжлэх ухааны Академийн Мэдээ сэтгүүл”-д ирүүлэх өгүүллийг уг сэтгүүлийн өгүүлэл нийтлүүлэх зааврыг ягштал мөрдөж бичсэн байх шаардлагатай бөгөөд өгүүлэл нийтлүүлэх зааврыг биелүүлээгүй өгүүллийг хяналт хийхгүйгээр эзэнд нь буцаахыг анхаарна уу!
Эрдэм шинжилгээний өгүүлэл хүлээн авах хугацаа 2018 оны 3 дугаар сарын 5-ны дотор багтаан ирүүлнэ. Өгүүллийг цахим шуудангаар pmas@mas.ac.mn; denkhamgalan4@gmail.com хаягаар хүлээн авна.
Сэтгүүлд тавигдах шаардлагын талаарх эрдэмтэн судлаачид Та бүхний саналыг хүлээн авч, үйл ажиллагаандаа тусгаж хичээн ажиллах болно.
ШУА-ийн Мэдээ сэтгүүлд ирүүлэх өгүүллийн тавигдах шаардлагыг эндээс харна уу.
Холбоо барих утас: (976-51)265001,
Факс: 976-51-262247; (976-51) 261993;
Үүрэн утас: (976) 9907-0950;
“Шинжлэх Ухааны Академийн Мэдээ сэтгүүл”-ийн Редакцийн зөвлөл
Ерөнхий сайд А.Амарын гудамж-1
Улаанбаатар 14200, Монгол улс, Индекс 14023; ISSN 2310-4716;