Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ШУА-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН 4 ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
ШУА-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН 4 ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

Монгол улсын Шинжлэх ухааны ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрэээнд зохион байгуулагддаг “ШУА-ийн Ерөнхийлөгчийн нэрэмжит биеийн тамир, спортын 4 төрөлт" тэмцээн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр шатрын төрлөөр эхлэхээр болов.

Шатрын тэмцээн “Хос Мастер” шатрын клубын байранд 2017 оны 10 дугаар 26-ны Пүрэв гарагийн 9:00 цагт эхлэнэ.

(Шатрын клубын байршил: БЗДүүрэг,13-р хороолол, ерөнхий боловсролын 84-р дунд сургуулийн зүүн хойно)

Шатрын тэмцээнийг багийн болон ганцаарчилсан хэлбэрээр явуулна.

Тэмцээнд оролцогч эрдэм шинжилгээний байгууллагууд дараах зүйлийг мөрдөж оролцоно. Үүнд:

1.      Багийн төрөлд бүрэлдэхүүн 3 эрэгтэй, 3 эмэгтэй.

2.      Оролцогч нь тухай байгууллагын үндсэн ажилтан байх бөгөөд сүүлийн 3 сараас доошгүй ажилласан байх. (тэтгэвэрт гарсан ажилтанг оролцуулахгүй болсон)

3.      НДШД-ийг бүрэн бөглүүлсэн биедээ авч ирэх.

4.      Аливаа нэгэн ноцтой будлиан, зөрчил үүсгэсэн тохиолдолд тус тэмцээн болон түүнээс хойшхи тэмцээнүүдэд тухайн байгууллагыг оролцуулахгүй байхаар шийдвэрлэснийг анхаана уу.

Энэ удаагийн тэмцээний явцад хяналт тавьж, журмын дагуу явуулах ажлыг ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн ҮЭХ-ны дарга И.Энхболд, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн ҮЭХ-ны тэргүүлэгч гишүүн Бямбасүрэн нар хариуцан зохион байгуулна.

Оролцогч байгууллагууд 4 төрөлт тэмцээний багийн мэдүүлгээ 2017 оны 10-р сарын 24-ний өдөрт багтааж bayasaa_mn2002@yahoo.com хаягаар ирүүлэх

Шинжлэх ухааны байгууллагуудын Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хороо


Бусад мэдээлэл