Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Олон улсын эрдэм шинжилгээний хурал
Олон улсын эрдэм шинжилгээний хурал

“Microbes in Action: Addressing Global Challenges (MAAGC 2025)”

Эрхэм хүндэт судлаач, мэргэжилтэн, оюутан та бүхнийг MAAGC 2025 олон улсын эрдэм шинжилгээний хуралд урьж байна. Энэхүү хурал нь бичил биетний биохими, олон янз байдал, экологи болон дэлхий дахинд үзүүлэх нөлөөллийн чиглэлээр сүүлийн үеийн дэвшилтэт судалгааг хэлэлцэх, түгээх чухал талбар болох юм.

Хурлын тов

  • Хурал болох өдөр: 2025 оны 10 дугаар сарын 8
  • Хурал болох газар: Монгол Улсын Их Сургууль, Цахим номын сангийн байр, 502 тоот, Улаанбаатар хот

Хурлын уриа: “Тогтвортой ирээдүйн төлөө бичил биетний инновацыг ашиглах нь”

Хурлын үндсэн сэдвүүд

  • Бичил биетний экологи, бүлгэмдэл, олон янз байдал
  • Бичил биетний бодисын солилцоо, метаболитууд
  • Бичил биетний биотехнологи, биоремедиаци
  • Хүрээлэн буй орчны чанар, менежмент
  • Микробиологи ба хүрээлэн буй орчны шинжлэх ухааны бусад холбогдох асуудлууд

Оролцогчид

Хуралд дээр дурдагдсан сэдвийн судлаачид, мэргэжилтнүүд, оюутнууд өргөнөөр оролцох боломжтой. Бүртгэл үнэ төлбөргүй бөгөөд биечлэн болон онлайнаар оролцох боломжтой.

 

Хураангуй илгээх заавар

Хураангуй болон бүртгэлийн эцсийн хугацаа: 2025 оны 9 дүгээр сарын 15
Хүлээн авсан тухай мэдэгдэл: 2025 оны 9 дүгээр сарын 20
Хүлээн авах холбоос: https://forms.gle/zKaRbLeBA7xS8wpV8

Хүлээн шаардлага хангасан бүх хураангуйг хурлын хураангуйн эмхэтгэлд хэвлэн нийтэлнэ.

Ерөнхий шаардлага

  1. Хэл: Хураангуйг зөвхөн англи хэлээр бичнэ.
  2. Формат: Word файлд, дараах шаардлагын дагуу бичсэн байна:
    • Гарчиг: Том үсгээр эхэлсэн өгүүлбэрийн хэлбэрээр, Bold, дээд тал нь 20 үг
    • Зохиогчид: Зохиогчдын бүтэн нэр, байгууллагын харьяалал, харилцах зохиогчийн цахим шуудангийн хаяг. Илтгэгч зохиогчийг (*) тэмдэглэгээтэйгээр ялгана.
    • Хураангуй хэсэг: 300 үгнээс хэтрэхгүй
    • Түлхүүр үгс: 3–5 ширхэг
    • Фонт: Times New Roman, 12 pt, мөр хоорондын зай – single
  3. Агуулгын бүтэц:
    • Background and Objectives – Судалгааны зорилго, үндэслэл
    • Methods – Судалгааны арга зүй, хэрэглэсэн аргачлал
    • Results – Гол үр дүн, тоон мэдээлэл (тохиромжтой үр дүнг)
    • Conclusion – Дүгнэлт, ач холбогдол
  4. Илгээх арга: Хураангуйг зөвхөн онлайн бүртгэлийн системээр илгээнэ.
  5. Шалгаруулалт: Хураангуйг эрдмийн зөвлөл шинэлэг байдал, ач холбогдол, тодорхой байдал, эрдэм шинжилгээний үнэлэмжийн дагуу хянана.
  6. Илтгэлийн төрөл: Оролцогчид илтгэлээ аман эсвэл ханын илтгэл хэлбэрээс сонгоно. Эцсийн шийдвэрийг эрдмийн зөвлөл гаргана.
  7. Олон илтгэл илгээх: Зохиогч олон хураангуй илгээж болох ч нэг л аман илтгэл тавих эрхтэй.
  8. Ёс зүйн шаардлага: Хүмүүс, амьтад, био-аюултай материал оролцсон судалгаа нь ёс зүйн стандартыг чанд мөрдсөн байх шаардлагатай.


Бусад мэдээлэл