Монгол улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Шинжлэх ухааны академи байгуулагдсаны 60 жилийн ойн хүрээнд Шинжлэх ухааны ажилтны өдрийг угтан жил бүр явагддаг Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчийн нэрэмжит биеийн тамир, спортын 4 төрөлт тэмцээн 2021 оны 12 дугаар сарын 13-аас 25-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан зохион байгуулагдах
ШУА-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ
БИЕИЙН ТАМИРЫН 4 ТӨРӨЛТ ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ
ЗОРИЛГО:
Монгол улсын шинжлэх ухааны салбарт ажиллаж буй албан
хаагчдын эв нэгдлийг бэхжүүлэх, эрүүлмэндийг хамгаалах, нийгмийн идэвх санаачлагыг өрнүүлэх,
спортын ур чадварыг сорих, хамт олныг төлөвшүүлэхэд уг тэмцээний
гол зорилго оршино.
ТЭМЦЭЭН ЯВУУЛАХ
ЖУРАМ:
Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгчийн 2018 оны 10 сарын
4-ний өдрийн А/111 тоот тушаалаар баталсан “ШУА-ийн Ерөнхийлөгчийн нэрэмжитбиеийн тамирын 4 төрөлт тэмцээнийг зохион байгуулах журам”-ын хүрээнд
ЕРӨНХИЙ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи
Шинжлэх Ухааны Байгууллагуудын Үйлдвэрчний Эвлэлийн
Нэгдсэн Хороо
ОРОЛЦОГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА
Ø Тэмцээнд оролцох байгууллага нь Монгол
улсын Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан эрдэм шинжилгээний байгууллага байна.
Ø Тэмцээнд оролцох хүрээлэн тус бүр техникийн зөвлөгөөнд оролцохдоо зохион байгуулах комисст 100’000 төгрөгийг тушаасан байна. (Мөнгөн шагналын сан бүрдүүлэлт)
Ø Тэмцээнд оролцох багийн гишүүн бүр нийгмийн даатгалын татварыг сүүлийн 3-аас дээш сар тухай байгууллагаас төлсөн үндсэн албан хаагч байна (НДДэвтэр нь тэмцээнд оролцох эрхийн мандат болох тул харьяа нийгмийн даатгалын хэлтсийн байцаагчаар баталгаажуулсан байна)
Ø Тэмцээнд оролцох багийн гишүүн тус бүр “Ковид-19”-ийн
эсрэг 3 тун вакцинд хамрагдсан гэрчилгээ эсхүл сүүлийн 180 хоногт “Ковид-19”
тусаад эдгэсэн эмчийн магадлагааг цаасаар авчрах.
ТЭМЦЭЭНИЙ ТӨРӨЛ:
1.
Ширээний теннис
-
Эрэгтэй баг (3+1 гишүүнтэй)
-
Эмэгтэй баг (3+1 гишүүнтэй)
-
Эрэгтэй ганцаарчилсан (2 хүртэл гишүүн)
-
Эмэгтэй ганцаарчилсан (2 хүртэл гишүүн)
2.
Волейбол
-
Эрэгтэй баг (6+3 гишүүнтэй)
-
Эмэгтэй баг (6+3 гишүүнтэй)
3.
Сагсан бөмбөг
-
Эрэгтэй баг (5+3 гишүүнтэй)
-
Эмэгтэй баг (5+3 гишүүнтэй)
ТЭМЦЭЭН ЯВАГДАХ ХУГАЦАА, ГАЗАР:
Техникийн зөвлөгөөн
2021 оны 12 дугаар сарын 13-ны Даваа гарагийн 15:00
цагт
ШУА-ийн Их
чуулганы танхимд (БЗД, 13-р хороо, Офицеруудын ордоны замын
урд ШУА-ийн төв байрны 202 тоот танхимд)
Нээлтийн ажиллагаа
2021 оны 12 дугаар сарын 17-ны Баасан гарагийн 14:00
цагт
ОБЕГ-ын харьяа Үндэсний
аврах бригадын спорт заал (СХД, 22-р хороо, Орбит алтай худалдааны
төвөөс баруун тийш 350 метрт ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын хашаанд)
Волейбол
2021 оны 12 дугаар сарын 17-оос 18-ны өдрүүдийн 8:30-21:00
цагт
ОБЕГ-ын харьяа Үндэсний
аврах бригадын спорт заал (СХД, 22-р хороо, Орбит алтай худалдааны
төвөөс баруун тийш 350 метрт ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын хашаанд)
Ширээний теннис
2021 оны 12 дугаар сарын 16-ны Пүрэв гараг 8:00 цагт
Ширээний
теннисний “Оч” клуб (ЧД, 1-р хороо, Улсын дээд шүүхийн
байрны урд өөрийн байранд)
Сагсан бөмбөг
2021 оны 12 дугаар сарын 29-өөс 30-ны өдрүүдийн 8:30-21:00
цагт
ОБЕГ-ын харьяа Үндэсний
аврах бригадын спорт заал (СХД, 22-р хороо, Орбит алтай худалдааны
төвөөс баруун тийш 350 метрт ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын хашаанд)
Хаалтын ажиллагаа, шагнал гардуулах ёслол
2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 17:00 цагт
ОБЕГ-ын харьяа Үндэсний
аврах бригадын спорт заал (СХД, 22-р хороо, Орбит алтай худалдааны
төвөөс баруун тийш 350 метрт ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын хашаанд)
БАЙР, ШАГНАЛ:
Тэргүүн байр: Шилжин явах цом, Мөнгөн шагнал, Өргөмжлөл
Төрөл тус бүрт
1-р байр: Цом,
Алтан медаль, Мөнгөн шагналь,
Өргөмжлөл
2-р байр:
Мөнгөн медаль, Мөнгөн шагнал, Өргөмжлөл
3-р байр:
Хүрэл медаль, Мөнгөн шагнал, Өргөмжлөл
Шилдэг тоглогч: Мөнгөн шагнал, Өргөмжлөл
Жич:
1.
Тэмцээний мэдүүлгийн загварыг энд дарж татаж авна
2.
Техникийн
зөвлөгөөнд хүрэлцэн ирэхдээ мэдүүлгийг бүрдүүлэн цаасаар авч ирэх