Вэбсайтын цэс
Хэлний сонголт
МОНГОЛЫН АНАГААХ УХААНЫ АКАДЕМИ (МАУА) ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ СОНГУҮЛЬ ЗАРЛАЖ БАЙНА
МОНГОЛЫН АНАГААХ УХААНЫ АКАДЕМИ (МАУА) ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ СОНГУҮЛЬ ЗАРЛАЖ БАЙНА

ЗАРЛАЛ

Монгол Улсын ШУА-ийн төрөлжсөн салбар академи:

Монголын Анагаах ухааны Академи (МАУА) гишүүдийн ээлжит сонгууль зарлаж байна


“Монголын Анагаах ухааны Академи”-ийн дүрмийн 8-дахь заалт, ШУА-ийн Ерөнхийлөгчийн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 1/66 тоот тушаалын дагуу гишүүдийн сонгуулийг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

МАУА-ийн гишүүн сонгох мэргэжлийн чиглэл, тоо

Гишүүдийн тоо

НЭМ

Эмнэлзүй

Биоанагаах

Уламжлалт

Эмзүй,

эм судлал

Дотор

Мэс засал

Одоо буй

10

8

6

7

5

5

Шинээр сонгох

1

2

1

-

-

 

МАУА-ийн гишүүнд шинээр нийгмийн эрүүл мэнд-1, Эмнэл зүй-2, Биоанагаах ухаан-1, нийт 4 эрдэмтнийг нэмж сонгоно. МАУА-ийн дүрмийн 9, 10, 11, 12 дугаар зүйлд заасны дагуу:

9. МАУА-ийн Дүрмийн 2.10, ба 2.11-д дурдсан шалгуурт тэнцсэн, анагаах ухааны чиглэлээр эрдэм шинжилгээний ажил эрхэлдэг эрдэмтдийг бүх хэвшлийн эрдэм  шинжилгээний болон мэргэжлийн байгууллага (хүрээлэн, төв, сургууль) хамтлаг, эрдэм шинжилгээний төслийн баг дэвшүүлнэ. Мөн эрдэмтэн өөрийгөө дэвшүүлж болно.

10. Нэр дэвшигч нь анагаахын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулсан, шинжлэх ухааны доктор (DSc)-ын зэрэгтэй эсвэл анагаах ухааны доктор (PhD)-ын зэрэг хамгаалснаас хойш 10-аас доошгүй жил анагаахын эрдэм шинжилгээ, сургалтын байгууллагад ажилласан, профессор цолтой эрдэмтэн байна.

11. Нэр дэвшигчдийн эрдэм шинжилгээний ажлын чансаанд тавих шалгуурыг МАУА-ийн Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн баталж, сонгууль болохоос нэгээс доошгүй сарын өмнө зарлана.

Дараах материалыг бүрдүүлнэ. МАУА-ийн чуулганы 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж батласан “МАУА-ийн гишүүнд нэр дэвшигчийн бүтээлийн шалгуур үзүүлэлт”-ээс харна уу.

12. Анагаах ухааны болон эрүүл мэндийн чиглэлээр тууштай ажиллаж, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн бүтээл туурвисан, дээрхи шаардлагыг хангасан бусад салбарын болон гадаадад ажиллаж буй, энэхүү дүрмийн 2.10, 2.11-д дурдсан шалгуурт тэнцсэн монгол эрдэмтдийн нэрийг мөн дэвшүүлж болно.   

Нэр дэвшигч нь дараах материалыг бүрдүүлж, 2019 оны  3 дугаар сарын 22-ны өдрийн 17:00 цагаас өмнө МАУА-ийн Ерөнхий эрдэмтэн нарийн бичгийн даргад (ШУА, 302 тоот өрөө, 265916, 99070950) ирүүлнэ.

Хугацаа хоцорсон материалыг хүлээн авах боломжгүй.

Сонгуулийг зарлал нийтлэгдсэнээс хойш нэг сарын дараа МАУА-ийн Их чуулган зарлан зохион байгуулна. Сонгууль явуулах өдрийг жич зарлана.

 

Монгол Улсын  Шинжлэх ухааны Академи,  Монголын Анагаах ухааны Академи 


Бусад мэдээлэл