Монгол улсын Шинжлэх ухааны ажилтны өдрийг 16 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрэээнд зохион байгуулагддаг “ШУА-ийн Ерөнхийлөгчийн нэрэмжит биеийн тамир, спортын 4 төрөлт" тэмцээн 2017 оны 10 дугаар сарын 26-наас 11 сарын 19-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Эхний тэмцээн болох Шатрын төрөл “Хос Мастер” шатрын клубын (Шатрын клубын байршил: БЗДүүрэг,13-р хороолол, ерөнхий боловсролын 84-р дунд сургуулийн зүүн хойно) байранд 2017 оны 10 дугаар 26-ны Пүрэв гарагийн 9:00 цагаас явагдаж байгаа бол Ширээний теннисний тэмцээнийг ширээний теннисний "Оч" клубын байранд 2017 оны 11 сарын 2-ны Пүрэв гарагийн 9:00 цагт явагдахаар боллоо.
Тэмцээнд оролцогч эрдэм шинжилгээний байгууллагууд дараах зүйлийг мөрдөж оролцоно. Үүнд:
1. Багийн төрөлд бүрэлдэхүүн 3+1 эрэгтэй, 3+1 эмэгтэй.
2. Ганцаарчилсан төрөлд нэг байгууллагаас эрэгтэй эмэгтэй төрөл тус бүрд 2 хүртэлх хүнийг оролцуулах боломжтой.
3. Оролцогчид хувийн бэлтгэл хангаж өөрсдийн цохиур, бөмбөгтэй ирнэ.
4. Оролцогч нь тухай байгууллагын үндсэн ажилтан байх бөгөөд сүүлийн 3 сараас доошгүй ажилласан байх. (тэтгэвэрт гарсан ажилтанг оролцуулахгүй болсон)
5. НДШД-ийг бүрэн бөглүүлсэн биедээ авч ирэх.
Энэ удаагийн тэмцээний явцад хяналт тавьж, журмын дагуу явуулах ажлыг ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын ҮЭХ-ны дарга Н.Одонгарав, Мал эмнэлгийн хүрээлэнгийн ҮЭХ-ны тэргүүлэгч гишүүн Л.Цогтбаатар нар хариуцан зохион байгуулна.
Шинжлэх ухааны байгууллагуудын Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хороо