Монгол улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Шинжлэх ухааны академи байгуулагдсаны 60 жилийн ойн хүрээнд Шинжлэх ухааны ажилтны өдрийг угтан жил бүр явагддаг Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчийн нэрэмжит биеийн тамир, спортын 4 төрөлт тэмцээн 2021 оны 12 дугаар сарын 13-аас 30-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж 12 дугаар сарын 16-ны Пүрэв гарагт ширээний теннисний төрлөөр эхлэхээр боллоо.
Ширээний теннисний төрөл нь багийн болон ганцаарчилсан төрлөөр зохион байгуулагддаг бөгөөд энэ жил 14 байгууллагын 13 баг оролцохоор мэдүүлгээ өгсөн байна.
Ширээний теннисний төрөл
- Эрэгтэй баг (3+1 гишүүнтэй)
- Эмэгтэй баг (3+1 гишүүнтэй)
- Эрэгтэй ганцаарчилсан (2 хүртэл гишүүн)
- Эмэгтэй ганцаарчилсан (2 хүртэл гишүүн)
ТЭМЦЭЭН ЯВАГДАХ ХУГАЦАА, ГАЗАР:
2021 оны 12 дугаар сарын 16-ны Пүрэв гараг 8:00 цагт Ширээний теннисний “Оч” клуб (ЧД, 1-р хороо, Улсын дээд шүүхийн байрны урд өөрийн байранд)
ОРОЛЦОГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА
- Тэмцээнд оролцох байгууллага нь Монгол улсын Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан эрдэм шинжилгээний байгууллага байна.
- Тэмцээнд оролцох багийн гишүүн бүр нийгмийн даатгалын татварыг сүүлийн 3-аас дээш сар тухай байгууллагаас төлсөн үндсэн албан хаагч байна (НДДэвтэр нь тэмцээнд оролцох эрхийн мандат болох тул харьяа нийгмийн даатгалын хэлтсийн байцаагчаар баталгаажуулсан байна)
- Тэмцээнд оролцох багийн гишүүн тус бүр “Ковид-19”-ийн эсрэг 3 тун вакцинд хамрагдсан гэрчилгээ эсхүл 72 цагийн дотор хийлгэсэн шинжилгээний хуудас. сүүлийн 180 хоногт “Ковид-19” тусаад эдгэсэн тохиолдолд эмчийн магадлагааг цаасаар авчрах.
ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС