Монгол улсад Шинжлэх ухааны ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг арга хэмжээний нэг "ШУА-ийн Ерөнхийлөгчийн нэрэмжит биеийн тамир, спортын 4 төрөлт тэмцээн" шатар, ширээний теннис, волейбол, сагсан гэсэн төрлүүдээр 2018 оны 11 сарын 5-наас 18-ны хооронд явагдана.
Энэ жилийн тэмцээнийг уламжлал ёсоор шатрын тэмцээнээр эхлүүлж байна. Шатрын тэмцээнийг "Хос мастер" шатрын клуб (БЗД, 15-р хороо, 13-р хороолол, Нийслэлийн ерөнхий боловсролын 84-р сургуулийн зүүн талд байрлах клубын өөрийн байр)-т 2018 оны 11 сарын 5-ны Даваа гарагийн 9:00 цагт эхэлнэ.
Шатрын тэмцээн нь багийн болон ганцаарчилсан төрлөөр явагдах бөгөөд багийн төрөлд эрэгтэй 3 хүн, эмэгтэй 2 хүний бүрэлдэхүүнтэй бол гарцаарчилсан төрөлд нэг байгууллагаас 2 хүртэлх хүний бүрэлдэхүүнтэй оролцоно.
Оролцогч байгууллагуудын анхааралд:
1. Баг тамирчдыг 8:30 цагт бэлэн байлгах;
2. Багийн гишүүдийн НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙН ДЭВТРИЙГ бэлэн байлгах. (Дэвтрийн бичилт, тушаалын тэмдэглэгээг хийлгэсэн байх)
3. Багийн мэдүүлгийг цаасаар хэвлэн авчрах. мэдүүлгийн загварыг эндээс авна уу
Шатрын "Хос мастер" клубын байршил