Монгол улсад Шинжлэх ухааны ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг арга хэмжээний нэг "ШУА-ийн Ерөнхийлөгчийн нэрэмжит биеийн тамир, спортын 4 төрөлт тэмцээн" шатар, ширээний теннис, волейбол, сагсан гэсэн төрлүүдээр 2019 оны 11 сарын 7-24-ний хооронд явагдана.
Энэ жилийн тэмцээнийг уламжлал ёсоор шатрын тэмцээнээр эхлүүлж байна. Шатрын тэмцээнийг "Хос мастер" шатрын клуб (БЗД, 15-р хороо, 13-р хороолол, Нийслэлийн ерөнхий боловсролын 84-р сургуулийн зүүн талд байрлах клубын өөрийн байр)-т 2019 оны 11 сарын 7-ны Пүрэв гарагийн 8:30 цагт эхэлнэ.
Шатрын тэмцээн нь багийн болон ганцаарчилсан төрлөөр явагдах бөгөөд багийн төрөлд эрэгтэй 3 хүн, эмэгтэй 2 хүний бүрэлдэхүүнтэй бол гарцаарчилсан төрөлд нэг байгууллагаас эрэгтэй эмэгтэй тус бүр 2 хүртэлх хүний бүрэлдэхүүнтэй оролцоно.
Шатрын тэмцээн хариуцсан ҮЭХорооны дарга нар:
Н.Эрдэнэчимэг /Хими, химийн технологийн хүрээлэн/
Б.Оюунгэрэл /Анагаах ухааны хүрээлэн/
Оролцогч байгууллагуудын анхааралд:
1. Баг тамирчдыг 8:30 цагт бэлэн байлгах;
2. Багийн гишүүдийн НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙН ДЭВТРИЙГ бэлэн байлгах. (Дэвтрийн бичилт, тушаалын тэмдэглэгээг хийлгэсэн байх)
3. Багийн мэдүүлгийг өмнөх өдөр тэмцээн зохион байгуулах ажлын хэсэгт хүргүүлсэн байх. (Тэмцээнд ашиглагдах программ хангамжид нэрсийн мэдээллийг урьдчилан оруулна)
Шатрын "Хос мастер" клубын байршил