Mongolian Journal of Chemistry сэтгүүл нь хэвлэлийн болон онлайн
хэлбэрээр жилд 1 удаа хэвлэгддэг мэргэжлийн хяналт хийдэг сэтгүүл юм.
Уг сэтгүүлийг ШУА-ийн Хими, Химийн Технологийн Хүрээлэнгээс эрхлэн
гаргадаг. Сэтгүүл Олон Улсын Шинжлэх Ухааны Зөвлөлийн (International
Council for Science (ICSU)) INASP төслөөр дэмжлэг авдаг Mongolia
Journals Online төслийн сэтгүүлийн тоонд багтдаг учир таны өгүүлэл
шууд DOI (Digital object identifier) дугаар аван Google.Scholar хайлтын
системд бүртгэгдэнэ. Ингэснээр таны бүтээл олон улсын түвшинд гарч
бусад орны судлаачид үнэгүйгээр ашиглан, таны бүтээлээс авах эшлэлийн
тоог эрс нэмэгдүүлэх үндэс болно.
Mongolian Journal of Chemistry
сэтгүүл нь Directory of Open Access Journals (DOAJ) бүртгэлтэй бөгөөд
EBSCO бүртгэлийн санд бүртгэгдэх хэлэлцээ хийж байна. Уг сэтгүүлийн жил
тутмын Scholar.google-д суурилсан импакт фактор 2015-2016 оны байдлаар
2-той тэнцүү байна.
Сэтгүүлийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг http://www.mongoliajol.info/inde…/…/about/editorialPolicies… хуудаснаас авна уу. Сэтгүүлд өгүүллээ онлайн болон э-мэйл хавсралт хэлбэрээр илгээх боломжтой.
Mongolian Journal of Chemistry ISSN: 2226-6739 (Print) 2414-0082 (Online)