Вэбсайтын цэс
Хэлний сонголт
САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНИЙ ХУВААРЬ ГАРЛАА
САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНИЙ ХУВААРЬ ГАРЛАА

Шинжлэх ухааны ажилтны өдрийг угтан жил бүр явагддаг Монгол улсын шинжлэх ухаан, технологийн салбарт ажиллаж буй албан хаагчдын эв нэгдлийг бэхжүүлэх, эрүүл мэндийг хамгаалах, нийгмийн идэвх санаачилгыг өрнүүлэх, биеийн тамир спортын ур чадварыг сорих, хамт олныг төлөвшүүлэхэд уг тэмцээний гол зорилготой ШУА-ийн Ерөнхийлөгчийн нэрэмжит биеийн тамирын 4 төрөлт тэмцээний "САГСАН БӨМБӨГ"-ийн тэмцээн  2022 оны 11 сарын 17-18-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн биеийн тамир, спортын хороо (ЧД, 10-р хороо, Баянбүрдийн аюулгүйн тойргоос дэнжийн мянга явах зам дагуу ерөнхий боловсролын 39-р сургуулийн урд)-ны спорт зааланд зохион байгуулагдана. 

Тоглолтын хуваарийг энд дарж авна уу

Эрэгтэй багийн сугалааг эндээс татна уу

Эмэгтэй багийн сугалааг эндээс татна уу

ЯВАГДАХ ДҮРЭМ 

1. Багийн гишүүд талбайд бүрэн гарснаар тоглолт эхэлнэ.   

2. Хүлээлгийн хугацаа 5 минут байна. 

3. Эрэгтэй 7 минут, эмэгтэй 5 минут явагдана. Шигшээ тоглолт сүүлийн 2 минут цэвэр. 

4. Нэмэлт цаг эрэгтэй, эмэгтэй 3 минут байна. 

4. 1 тоглолтод 4 удаа солилцоо хийж болно. 

6. Үе тус бүрд 1 удаагийн завсарлага авч болно. 1-р үед завсарлагаа ашиглаагүй тохиолдолд дараагийн үед ашиглаж болно.  

ХУГАЦАА, ГАЗАР:

2022 оны 11 сарын 17-ны Пүрэв гарагийн 8:00 цагт эхэлнэ. 

Чингэлтэй дүүргийн биеийн тамир, спортын хороо (ЧД, 10-р хороо, Баянбүрдийн аюулгүйн тойргоос дэнжийн мянга явах зам дагуу ерөнхий боловсролын 39-р сургуулийн урд)-ны спорт заал

БАЙР, ШАГНАЛ:

1-р байр: Цом, Алтан медаль, Өргөмжлөл, үнэ бүхий зүйл

2-р байр: Мөнгөн медаль, Өргөмжлөл, үнэ бүхий зүйл

3-р байр: Хүрэл медаль, Өргөмжлөл, үнэ бүхий зүйл

Шилдэг тоглогч: Өргөмжлөл, үнэ бүхий зүйл

ОРОЛЦОГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

- Шинжлэх ухаан технологийн тухай хуульд нийцсэн Монгол улсын засгийн газрын тогтоолоор байгуулагдсан эрдэм шинжилгээний байгууллага байна. 

- Багийн гишүүд нь Иргэний үнэмлэхний лавлагаа болон Нийгмийн даатгалын шимтгэлийн татварыг сүүлийн 3-аас дээш сар тухай байгууллагаар төлөгдсөн үндсэн албан хаагч байна. Багийн бүх гишүүдийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг 2022 оны байдлаар E-Mongolia цахим системээс авч мэдүүлэгт цахимаар бэлтгэсэн.

- Багийн бүрэлдэхүүнд талбайд 1 хүртэлх захиргааны ажилтан, бусад гишүүд эрдэм шинжилгээний ажилтан байна. 

- Волейбол, Сагсан бөмбөгийн эрэгтэй багт төрөл тус бүрд 1 хүртэлх тооны тухайн байгууллагын эмэгтэй багийн бүрэлдэхүүнд оролцоогүй эмэгтэй үндсэн албан хаагч оролцож болно. 

ЗОХИОН БАЙГУУЛАЛТ ХАРИУЦАХ ХҮМҮҮС: 

Ц.Дашдэлэг - 95489828 (ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар)

М.Баасанцог – 88249168 (ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн)

Н.Отгонгэрэл – 99905105 (Анагаах ухааны хүрээлэн)

Э.Дагвасүрэн - 88065501 (ШУТИС-ийн Хөнгөн үйлдвэр, судалгаа хөгжлийн хүрээлэн)


Бусад мэдээлэл