175 жилийн түүхтэй Дэлхийн нэр хүнд бүхий Springer Nature сэтгүүлийн мэдээллийн санг БСШУСЯ-ны Шинжлэх ухаан технологийн газрын санаачлагаар 2016-2021 онд ШУА болон Монголын тэргүүлэх сургуулиуд болох МУИС, ШУТИС, АШУҮИС, ХААИС, МУБИС зэрэг 6 байгууллагад ашиглах боломжийг олгосон билээ. БСШУСЯ, ШУА болон Springer Nature хамтран “High Usage Award” уралдааныг үргэлжлүүлэн 2 дахь жилдээ 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд гурван төрлөөр зарлаж байна. Энэ удаагийн уралдааны онцлог нь:
- “High Usage Award”
- “High Usage Growth Award”
- “High Publication Growth Award” 3 төрлөөр уралдаан зарлаж байна.
Энэхүү шагналыг 2018 оны 11 дүгээр сард зохион байгуулах Шинжлэх ухааны ажилтны өдрийн арга хэмжээний үеэр гардуулахаар төлөвлөж байна. Эрдэмтэн судлаач, багш, доктор профессорууд Та бүхэн албан ёсны зурагт хуудас (poster)-ыг хүлээн авч танилцана уу!
Эрдэмтэн судлаачид Та бүхэн ШУА-ийн интернет сүлжээнээс (https://link.springer.com/) хаягаар орж “Springer Nature”-ийн 1800 гаруй сэтгүүлийн 1997 оноос хойших дугааруудыг унших, ашиглах, өөрсдийн бүтээл судалгааг олон нийтэд хүргэх, эрдэм шинжилгээний өгүүллээ хэвлүүлэх боломжтой тул Та бүхнийг энэхүү уралдаанд идэвхтэй оролцохыг уриалж байна.
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи