Монголын Анагаах Ухааны Академи

Монголын Анагаах Ухааны Академи

Mongolian Academy of Medical Sciences

Монголын анагаах ухааны академи (МАУА) нь 1997-2004 онд ШУА-ийн Анагаах ухааны бага чуулганы үүрэг гүйцэтгэж, 2004 оны 12 дугаар сард ШУА-ийн тэргүүлэгчдийн хурал, ШУА-ийн их чуулганаар тус тус хэлэлцэн Монголын Анагаах ухааны Академи байгуулахыг дэмжсэн шийдвэр гаргасан. 2005 оны 3 дугаар сард Монгол Улсын ШУА-ийн ерөнхийлөгчийн тушаалаар МАУА-ийн дүрмийг баталж, МАУА-ийн ерөнхийлөгчийг батламжилсан болно. МАУА-нь одоогоор 5 салбар зөвлөл, 43 гишүүнтэйгээр, МАУА-ийн дүрмийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж, МАУА-ийн жилийн төлөвлөгөө гарган хэрэгжүүлж байна. МАУА нь Нийгмийн эрүүл мэндийн салбар, Эмнэл зүйн анагаахын салбар, Биоанагаахын салбар, Уламжлалт анагаах ухааны салбар, Эмзүй, эм судлалын салбар гэсэн 5 салбартайгаар үйл ажиллагаа явуулж байна. МАУА нь анагаах ухааны хөгжлийн тэргүүлэх чиглэл, тулгамдсан асуудлыг тодорхойлох, анагаах ухааны хөгжлийн санал, үндэслэл боловсруулах, анагаах ухааны салбарын чадавхыг бэхжүүлэх, судалгааны төслийг сонгон шалгаруулахад дүгнэлт гаргах, түүний явцад хяналт тавьж, үнэлгээ өгөх, гадаад, дотоодын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээний боловсон хүчнийг хөгжүүлэх, гадаадын болон холбогдох мэргэжлийн академи, эрдэм шинжилгээний хүрээлэн, төв, их дээд сургууль, мэргэжлийн холбоо бусад байгууллагатай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үйл ажиллагааг чиглүүлэн ажиллаж байна. Түүнчлэн Анагаах ухааны салбарт захиалгаар хэрэгжүүлэх төслийн сонгон шалгаруулалт, тус салбарт хэрэгжүүлсэн онолын суурь судалгааны төслийн үр дүнг хэлэлцэн дүгнэлт гаргах, анагаах ухааны эрдэм шинжилгээний ажлын арга зүйг хөгжүүлэх, боловсронгуй болгох "Монголын Анагаах Ухаан" сэтгүүлийг эрхлэн гаргах, МАУА-ийн гадаад харилцааг өргөжүүлэх, залуу судлаачид эрдэмтдийг хөхиүлэн дэмжих, шагнал урамшуулалд дэвшүүлэх санал дүгнэлт гаргах үйл ажиллагаа явуулж байна. МАУА-ийн чуулганы чөлөөт цагт МАУА-ийн өдөр тутмын үйл ажиллагааг ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, ерөнхий эрдэмтэн нарийн бичгийн дарга, тэргүүлэгч гишүүдээс бүрдсэн академийн тэргүүлэгчид удирддаг бөгөөд Академийн тэргүүлэгчид ажлын албаараа дамжуулан үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.

Гишүүний төрөл Овог, нэр Эрдмийн зэрэг, цол Мэргэжлийн чиглэл Одоо эрхэлж буй ажлын газар И-мэйл
Ерөнхийлөгч Бадарчийн БЯМБАА Академич, Доктор (Sc.D), профессор Мал эмнэлэг ХААШУА-ийн Ерөнхийлөгч, МЭХ-ийн зөвлөх byambaa5355@gmail.com
Дэд ерөнхийлөгч Агипарын БАКЕЙ Академич, Доктор (Sc.D), профессор Эдийн засаг ХААШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, ХААИС-ийн Хөдөө аж ахуйн эдийн засаг, инновацын хөгжлийн төвийн захирал bakey.ag@gmail.com
Эрдэмтэн нарийн бичгийн дарга Гомбын ГАНТУЛГА Доктор (Ph.D), профессор Инженер ХААШУА-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, ХААИС-ийн эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн дэд захирал gantulga@muls.edu.mn
Гишүүн Думаажавын БААТАР Академич, Доктор (Sc.D), профессор Биологи ШУА-ийн Биологийн хүрээлэн, Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан baatardumaajav@yahoo.com
Гишүүн Дэчингунгаагийн ДОРЖГОТОВ Академич, Доктор (Sc.D), профессор Газарзүй Газарзүй, геоэкологийн хүрээлэн, Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан ddorjgotov40@gmail.com
Гишүүн Аюурын ДУЛМАА Академич, Доктор (Sc.D), профессор Биологи ШУА-ийн Биологийн хүрээлэн, Загас үржүүлгийн ЭШТ-ийн захирал adulmaa@yahoo.com
Гишүүн Ширчингийн ДЭМБЭРЭЛ Академич, Доктор (Sc.D), профессор Мал эмнэлэг ХААИС-ийн харъяа МЭХ-ийн төслийн удирдагч demberel2002us@yahoo.com
Гишүүн Чойнзоны СОДНОМЦЭРЭН Академич, Доктор (Sc.D), профессор Хөдөө аж ахуйн эдийн засаг Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн зөвлөх soo_said@yahoo.com
Гишүүн Норовсамбуугийн ТОГТОХБАЯР Академич, Доктор (Sc.D), профессор Мал аж ахуй ХААИС-ийн МАА, биотехнологийн сургуулийн зөвлөх профессор тoogii_1229@yahoo.com
Гишүүн Чагнаагийн БЯМБАДОРЖ Доктор, (Sc.D), профессор Инженер ХААИС-ийн ИТС-ийн зөвлөх профессор byambadorj@engineer.com
Гишүүн Яндагийн ГАНБОЛД Доктор (Sc.D), профессор Мал эмнэлэг Мал эмнэлгийн эм судлалын хүрээлэн ТББ захирал ganboldvt@gmail.com
Гишүүн Бэгзийн ДОРЖ Доктор (Sc.D), профессор Газар тариалан ХААИС-ийн Зөвлөх профессор dorjbegziin@gmail.com
Гишүүн Балжирын МИНЖИГДОРЖ Доктор (Sc.D), профессор Мал аж ахуй ХААИС-ийн харъяа МААЭШХ-ийн зөвлөх -
Гишүүн Ганпүрэвийн САМБУУ Доктор (Sc.D), профессор Мал аж ахуй ХААИС-ийн зөвлөх профессор gansambuu@gmail.com
Гишүүн Сайнхүүгийн ЦЭРЭНДАШ Доктор (Sc.D), профессор Мал аж ахуй Бэлчээр судлалын төвийн гүйцэтгэх захирал tsdash@yahoo.com
Гишүүн Нанжийн ЭНХБОЛД Доктор (Sc.D), профессор Ургамал хамгааллын чиглэл ХААИС-ийн харъяа Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн лабораторийн эрхлэгч enkhbold.nanj@yahoo.com
Гишүүн Балдандоржийн АМАРЖАРГАЛ Доктор (Ph.D), профессор Ургамал хамгаалал “Agrimatco”, “Gobi resource” компанийн зөвлөх amarjargal.baldandorj@agrimatco.eu.com
Гишүүн Бадгарын БАТЦЭЦЭГ Доктор (Ph.D), дэд профессор Мал эмнэлэг ХААИС-ийн харъяа МЭХ-ийн захирал badtsetseg@yahoo.com
Гишүүн Ноовын БАЯРСҮХ Доктор (Ph.D), дэд профессор Ургамал газар тариалан ХААИС-ийн харъяа Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн bayar67@yahoo.com
Гишүүн Батаагийн БИНЬЕЭ Доктор (Ph.D) Мал аж ахуй Хөдөө аж ахуйн сургалт, мэдээллийн төв ТББ-ын тэргүүн bynie99@yahoo.com
Гишүүн Шаравын ГУНГААДОРЖ Доктор (Ph.D), профессор Газар тариалан Тариаланчид, Гурил үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхийлөгч gungaadorj@yahoo.com
Гишүүн Ядамсүрэнгийн МЯГМАРСҮРЭН Доктор (Ph.D), профессор Ургамал газар тариалан ХААИС-ийн харъяа Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга migad62@yahoo.com
Гишүүн Рүүрагчаагийн СОДНОМДАРЖАА Доктор (Ph.D), профессор Мал эмнэлэг МОНВЕТМЕД ХХК-ийн зөвлөх info@monvetmed.com
Гишүүн Жамсрангийн УНДАРМАА Доктор (Ph.D), дэд профессор Бэлчээр ХААИС-ийн Экосистемийн төвийн эрхлэгч j_undarmaa@muls.edu.mn
Гишүүн Төмөрбаатарын ХЭРҮҮГА Доктор (Ph.D), профессор ХАА-н техник ХААИС-ийн захирал kheruuga@muls.edu.mn